A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 болон 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Аймаг, сумын эмнэлэг, аймаг, нийслэлийн өрхийн эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг 1 дүгээр, аймаг, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг 2 дугаар хавсралт ёсоор баталж 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын хоёрын 2 дахь хэсгээс "...хөдөөгийн сум, өрхийн их эмч, багийн бага эмч" гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР