- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 90
Улаанбаатар хот
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 болон 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Аймаг, сумын эмнэлэг, аймаг, нийслэлийн өрхийн эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг 1 дүгээр, аймаг, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг 2 дугаар хавсралт ёсоор баталж 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын хоёрын 2 дахь хэсгээс "...хөдөөгийн сум, өрхийн их эмч, багийн бага эмч" гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A