Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 127



Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Тагнуулын төв газрын дэргэдэх Төрийн хамгаалалтын албыг Тагнуулын төв газрын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар болгон хамгаалалтын хэлтэс, үйлчилгээний хэлтэс, харуулын албатай байхаар өөрчлөн байгуулсугай.


2.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасны дагуу Их тэнгэрийн ам, хамгаалуулагчдын өргөө, зориулалтын орон сууц, тэдгээрийн орчныг хамгаалж байгаа дотоодын цэргийн харуулын ахлагчийн ротыг 1 дүгээр хавсралтад заасан орон тоо, автомашин, зэвсэг хэрэгслийн хамт энэ 7 дугаар сард багтаан Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяалалд шилжүүлэх, дээр дурдсан газруудыг хамгаалж байгаа дотоодын цэргийн хугацаат цэргийн албан хаагчдыг орон байр, хувцас, хүнс, зэвсэг хэрэгслээр 1996 оны зуны цэрэг татлага хүртэл хангахыг Цагдаагийн ерөнхий газар (Б.ПҮРЭВ)-т даалгасугай.


З.Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас 2 дугаар хавсралтад заасан орон тоо, хамгаалалт, үйлчилгээний автомашиныг энэ 7 дугаар сард багтаан Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяалалд шилжүүлэн өгөхийг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар (Я.ЯНДАГ)-т даалгасугай.


4.Төрийн тусгай хамгаалалтын газрыг балансаас балансад шилжүүлэх замаар шаардлагатай зэвсэг, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авахыг батлан хамгаалах яам /Ш.ЖАМДАМБАА/-д даалгасугай.


5.Энэ тогтоолын 1, 2, З дугаар зүйлд заасныг үндэслэн Тагнуулын төв газар, Цагдаагийн ерөнхий газар, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын 1995 оны төсөвт зохицуулалт хийж, дээрх газруудаас шилжүүлэн авч байгаа орон тоо, төсөвт үндсэнд нь багтаан Төрийн тусгай хамгаалалтын газрын төсвийг хянан баталж өгөхийг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.


6.Төрийн тусгай хамгаалалтын газрыг эмхлэн байгуулах, мэргэшилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Тагнуулын төв газар (Д.САНДАГ)-т даалгасугай.


7.Төрийн тусгай хамгаалалтын газрын ажлын байр, албан хаагчдыг албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай утсан холбоогоор хангах асуудлыг техникийн нөхцөлийг нь судалсны үндсэн дээр шийдвэрлэхийг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Тагнуулын төв газар (Д.САНДАГ)-т даалгасугай.


8.Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтыг З дугаар хавсралтын, Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ тэмдгийн тодорхойлолт, түүнийг хэрэглэх журмыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.


/Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад 2008-11-05-ны өдрийн 23, 2012-04-11-ний 115-р тогтоолоор нэмэлт орж, 2012-9-29-ний 65-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ