- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
1999 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын ХХI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөлийг тогтоож,
зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр сайшаах тухай” Засгийн газрын 1998 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН