Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах", Германы сэргээн босголтын зээлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Харилцаа холбоо 2 ба 3" төслүүдийн хүрээнд орон нутгийн нийтийн аж ахуй, харилцаа холбооны салбарын өргөтгөл, шинэтгэлд зориулан импортоор нийлүүлэгдсэн болон нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Л.ЭНЭБИШ