Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний, стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 48 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 3-аас  дээш  жилийн хугацаа  болоогүй  автобус, троллейбусыг нэмэгдсэн өртгийн  албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг  2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ