A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гадаадын хөрөнгө оруулагчийн Монгол Улсад оруулсан анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш бөгөөд 15 жилээр байгуулах Тогтвортой байдлын гэрээний загварыг хавсралт ёсоор баталсугай

2. Тухайн хөрөнгө оруулагчтай байгуулах Тогтвортой байдлын гэрээнд салбарын үйл ажиллагааны онцлог байдлыг харгалзан нэмэлт зүйл, заалт, тодруулгыг хууль тогтоомжийн хүрээнд оруулж байхыг Сангийн сайд болон холбогдох бусад сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ