A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАМИРЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 179

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4, "Олимпийн наадамд бэлтгэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Мөнгөн шагнал олгох журам"-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Буудлагын дэлхийн цомын тэмцээн, жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай

2. Мөнгөн шагналд зарцуулах 49.9 (дөчин есөн сая есөн зуун мянган) сая төгрөгийг 2005 онд батлагдсан спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ