Хэвлэх DOC Татаж авах
ТЕХНИКИЙН ТӨВИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТЕХНИКИЙН ТӨВИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ


2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр .


Улаанбаатар хот


Дугаар 185



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын харьяа Дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төвийг татан буулгаж чиг үүрэг, орон тоо, төсвийг нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын харьяа Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвд шилжүүлсүгэй


2. Дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төвийг татан буулгасантай холбогдуулан тус төвийн эзэмшил дэх үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад орон тоо, төсвийн хамт Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвд шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд даалгасугай


3. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг зохих журмын дагуу шинэчлэн баталж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.


4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын бүтэц, удирдлагын орон тоог шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 206 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "в/Техникийн төв" гэснийг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ