Хэвлэх DOC Татаж авах
ТАМИРЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАМИРЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ


2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр .


Улаанбаатар хот


Дугаар 261



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Чөлөөт бөх, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах, чөлөөт бөхийн оюутны "Универсиад", чөлөөт бөх, бокс, жүдо бөх, буудлагын тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай


2. Мөнгөн шагналд шаардагдах 101.4 (нэг зуун нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг 2005 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас олгохыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ