Хэвлэх DOC Татаж авах
ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ


2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 87



Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт нэг байгаль хамгаалагчийн хариуцах талбайн хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Норматив тогтоох тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР