A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАМИРЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 73

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн аварга шалгаруулах кикбокс, ушугийн тэмцээн, шатрын олимпиад, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах кураш барилдаан, дүлий иргэдийн олимп, тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай.

2. Мөнгөн шагналд зарцуулах 68.7 (жаран найман сая долоон зуун мянга) мянган төгрөгийг биеийн тамир, спортын шагналын зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ