Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хооронд 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа "Харилцаа холбоо-2" болон "Харилцаа холбоо-З" төслүүдийн хүрээнд дотоодоос нийлүүлэгдэх бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР