A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАМИРЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 297

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Катар Улсын Доха хотод болсон Азийн спортын ХҮ наадам, Чөлөөт бөх, боксын оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Жүдо бөх, хүндийн өргөлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Чөлөөт бөх, боксын насанд хүрэгсэд, залуучууд, өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Буудлагын дэлхийн цомын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус амжилт гаргаж медаль хүртсэн тамирчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай.

2. Мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийн 60.0 (жаран) сая төгрөгийг 2006 оны биеийн тамир, спортын арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд, 221.5 (хоёр зуун хорин нэгэн сая таван зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд тус тус зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд Эрүүл мэндийн сайд
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН Л.ГҮНДАЛАЙ