- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАМИРЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 285
Улаанбаатар хот
ТАМИРЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетикийн марафон гүйлт, жудо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон жудо бөх, буудлагын Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчдад хавсралтад заасан мөнгөн шагналыг олгосугай.
2. Шагналд зарцуулах 116.9 (нэг зуун арван зургаан сая есөн зуун мянган) сая төгрөгийг биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ
Текст томруулах
A
A
A