Хэвлэх DOC Татаж авах
ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ


2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 101



Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнийг 2007 оны 6 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсугай.


2. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахтай холбогдон гарах 219.0 (хоёр зуун арван есөн) сая төгрөгийн зардлыг 2007 оны спортын төвлөрсөн арга хэмжээний төсвөөс гаргахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад зөвшөөрсүгэй.


3. Тэмцээний бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД   Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА