A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан МОН-5 зээлийн гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх (Чойр-Сайншандын хэсэг) төсөл"-ийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш 2 сарын хугацаагаар хойшлуулахыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Зориг нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН