A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 86

Улаанбаатар хот

ТАЛБАЙГ НӨӨЦӨД АВАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7, 13.1, 13.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж байгаа 1 дүгээр хавсралтад заасан талбайг нөөцөд авсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2023 оны 412 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгах нь:

а) улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан 2 дугаар хавсралтад заасан талбайн геологийн судалгааны дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий газарт Ашигт малтмалын тухай хуулийн 19.12-т заасны дагуу сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг зохион байгуулж, явцад нь байнгын хяналт тавьж ажилласугай;

(2-р хавсралтад УИХ-ын 2010-07-15-ны 49-р тогтоолоор өөрчлөлт орсон).

б) тусгай хамгаалалттай газар нутагт зураглалын ажил, геологийн судалгаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулж ажиллуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрдэс баялаг,эрчим ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ