A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Татварын ерөнхий хуулийн 19.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий "Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ