A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

ТОГТООЛ БОЛОН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журамд)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 321 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг м2 талбайн үнийг 650.0 (зургаан зуун тавин) мянган төгрөгөөс хямд байх (нийслэлд) зарчим баримтлан" гэснийг "орон сууцыг" гэж өөрчилсүгэй.

2. " Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 368 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам"-ын 2.1-д "арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа" гэснийг "ашиглалтад орсон шинэ" гэж, 5.1-д "арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа" гэснийг "ашиглалтад орсон" гэж тус тус өөрчлөн, мөн журмын 5.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА