Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 95



Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг болон хөрөнгийн эх үүсвэртэй холбогдуулан 1995 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар Засгийн газраас оруулсан саналыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа хэлэлцээд өгсөн чиглэлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралтын, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалингиийн сүлжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /1 дэх хэсгийг 1995 оны 145 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/


2.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс, төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус мөрдүүлсүгэй.


З.Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг хэрэглэхдээ Засгийн газраас баталсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг баримталж байхаар тогтоосугай.


4.Сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт даалгах нь:


а)төрийн захиргааны албан хаагч албан тушаал дэвших тохиолдолд тухайн үед авч байсан цалингийн хэмжээнээс нь буу-руулахгүйгээр албан тушаалын цалинг нь тогтоож байсугай;


б)төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн ажлыг үнэлж дүгнэсний үндсэн дээр тэдний цалинг батлагдсан цалингийн сандаа багтаан албан тушаалын цалингийн сүлжээний дагуу нэмэгдүүлэх асуудлыг ажлынх нь үр дүнтзй холбон шийдвэрлэж байх журам боловсруулж цаашид мөрдөж ажилласугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Н.ЛУВСАНЖАВ


Сангийн сайд Э. БЯМБАЖАВ