A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 08 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 145

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралтын, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралтын /хавсралтыг ЗГ-ын 1997 оны 100, 88-р тогтоолоор хүчингүй болсон/ ёсоор тус тус баталсугай.

2.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 1995 оны 9 дүгээр сарын 1-ний, төрийн захиргааны албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг мөн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тус тус дагаж мөрдүүлсүгэй.

3."Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны ал-5ан хаагчийн цалингийн сүлжээг батлах тухай" Засгийн газрык 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаар тогтоолын 4-ийн "б" заалтыг "б)төрийн захиргааны болон үйлчилгээний албаны албан хаагчийн ажлыг үнэлж дүгнэсний үндсэн дээр сатлагдсан цалингийн сандаа багтаан цалингийн сүлжээний дагуу тухайн албан хаагчийн албан тушаалын цалинг нэмэгдүүлэх асуудлыг тэдний ажилласан хугацаанаас хамааралтайгаар эрхэлж байгаа албан ажлынх нь үр дүнтэй холбон шийдвэрлэж байх журам гогтоон мөрдөж ажилласугай" гэж өөрчлөн найруулсугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан 1 дүгээр хавсралтыг энэ оны 10 дугаар сарын 31-нээр, 2 дугаар хавсралтыг мөн оны 8 дугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ