A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХЧҮҮДИЙГ ОДОНГООР ШАГНАХ, УЛСЫН ТЭТГЭВРИЙГ ӨРГӨТГӨН НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ
Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХУУЛЬ

1957 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХЧҮҮДИЙГ ОДОНГООР ШАГНАХ, УЛСЫН ТЭТГЭВРИЙГ ӨРГӨТГӨН НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

Манай оронд социализм байгуулах залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхэд гавъяа байгуулсан олон хүүхэдтэй эхчүүдийг шагнаж байхаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1."Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонг тус тус бий болгосугай.

2 /Энэ зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3. /Энэ зүйлийг 1962 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

4. /Энэ зүйлийг 1962 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

БНМАУлсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1952 оны 7-р сарын 26-ны өдрийн 65 дугаар зарлигийн 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

БНМА УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА САМБУУ

БНМА УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ШАРАВ