A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 276

Улаанбаатар хот

ТЕЛЕВИЗ,РАДИОГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Болдбаатар)-нд даалгасугай:

2.1. Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийн дагуу телевизийн нэвтрүүлэгт тавигдах нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоож, телевиз, радиогийн зохицуулалтын журмыг 2010 онд багтаан баталж мөрдүүлэх.

2.2. Телевизийн үйл ажиллагаанд мөрдөх мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэхэд Монголын телевизүүдийн холбоонд зохих дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах.

3. Телевиз, радиогийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл болон холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын саналыг авч зөвшилцсөний үндсэн дээр 2011 оныI улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Болдбаатар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР