A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 372

Улаанбаатар хот

ТАЛБАЙГ НӨӨЦӨД АВАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7, 13.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийх хавсралтад заасан талбайг нөөцөд авсугай.

2. Улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 412

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 13.4.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоол, "Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 372 дугаар тогтоол, "Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр тогтоол болон "Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2."Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтад заасан "1/Цогт цэций-50, 2/Норовлин-50, 3/Тэрэм уул-50, 4/Сант-50, 5/Галбын говь-50, 6/Сүүжийн говь-50, 8/Худгийн нуруу-50, 9/Шүтээн улаан уул-50, 11/Олон гол-50, 12/Тээгийн гол-50, 13/Номгоны нуруу-50, 14/Чулуун хороот-50, 17/Бүрхтэй уул-50, 34/Цээл-50" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолын 1, 2-т заасан талбайгаас хууль тогтоомжид заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялган баталгаажуулах хүртэлх хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын болон бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР