A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны З дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28.4.3, 28.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг З дугаар, Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 5 дугаар, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 6 дугаар, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 7 дугаар, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 8 дугаар, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгийг 9 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, хавсралтад дурдсан хугацаанаас эхлэн дагаж мөрдсүгэй./ЗГ-ын 2014-3-7-ны өдрийн 75-р тогтоолоор 4, 5, 6, 7-р хавсралт, 8, 9-р хавсралтын 1-4-р зэрэглэлийн цалингийн доод жишгийг 2014-3-1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон. ЗГ-ын 2014-6-28-ны өдрийн 208-р тогтоолоор 8-р хавсралтыг 2014-7-1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон. ЗГ-ын 2014-10-11-ний өдрийн 332-р тогтоолоор 1, 2, 3, 9-р хавсралтыг 2014-10-1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ