A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-уул багийн малчин Сандагсүрэнгийн Бодь, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн-Аяга багийн малчин Гэндэнгийн Давгадорж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн малчин Шаривханы Битан, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн малчин Довчингийн Цэдэв, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн малчин Батхүүгийн Дуламдорж, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын З дугаар багийн малчин Намсрайн Баатар, Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн малчин Жамцын Хишгээ, Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн малчин Лхамжаагийн Цэвэгсүрэн, Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх багийн малчин Пүрвээгийн Мэндсайхан, Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Гүрийн Бат-Эрдэнэ нарыг "Улсын сайн малчин"-аар; Увс аймгийн Тариалан сумын "Алтандуулга" ХХК, Булган аймгийн Орхон сумын "Халиун тариа" ХХК, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Зэлтэр" ХХК-ийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор тус тус шалгаруулсугай.

2. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-д олгох тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлийн үнэд зориулж 4 сая 550 (дөрвөн сая таван зуун тавин) мянган төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

З. "Улсын сайн малчин, "Улсын тэргүүний тариаланч хамт олон" шалгаруулах журмыг шинэчлэн энэ оны эхний хагас жилд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ