Хэвлэх DOC Татаж авах
УЛААНБААТАР ХОТ АНХ ҮҮСЭЖ БАЙГУУЛАГДСАНЫ 355 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛААНБААТАР ХОТ АНХ ҮҮСЭЖ БАЙГУУЛАГДСАНЫ 355 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ


1993 оны 6 дугаар сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 111



Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол УлсынЗасгийн газраас ТОГТООХ нь:


Монгол Улсын нийслэл-Улаанбаатар хот анх үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойг 1994 оны 10 дугаар сарын сүүлийн хагаст тэмдэглэхийг Нийслэлийн Засаг дарга (н.БААСАНЖАВ)-д зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ