Хэвлэх DOC Татаж авах
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ТУХАЙ


1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 229



Монгол Улсын "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 2, 4 дүгээрт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байхаар тогтоосугай.


2.Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусад нь дараахь бүтэцтэйгээр, орон тооны хязгаарыг 47 хүнээс (үйлчилгээний орлогоос цалинждаг болон нормативаар ажиллах орон тоо орохгүй) хэтрүүлэхгүй байхаар зохион байгуулж ажиллуулахаар тогтоосугай: /Засгийн газрын 1997 оны 108 дугаар тогтоолоор 2 дахь хэсэг хүчингүй/


а)барилга, хот байгуулалтын алба;


б)үйлдвэрлэл, үйлчилгээний алба;


в)орон сууц хуваарилалтын тасаг.


З.Улаанбаатар хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий Ерөнхий менежерийг томилон ажиллуулж, түүнд нийслэлийн Засаг даргын орлогчийн адил цалин, үйлчилгээ тогтоож өгөхийг Улаанбаатар хотын захирагч (Ц.БААСАНЖАВ)-д зөвшөөрсүгэй.


4.Захирагчийн ажлын албыг 1995 оноос эхлэн зохион байгуулж ажиллуулахын хамт орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгох, тэднийг ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (Ц.БААСАНЖАВ)-д даалгасугай.


5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Засаг даргын орлогч З" гэснийг "Засаг даргын орлогч 1" гэж, 6 дугаар зүйлийн "Тамгын газрын орон тооны хязгаарыг 81, Засаг даргын дэргэдэх газруудынхыг 178" гэснийг "Тамгын газрын орон тооны хязгаарыг 71, Засаг даргын дэргэдэх газруудынхыг 1З5" гэж тус тус өөрчлөхийн хамт мөн тогтоолын 2 дугаар зүйлийн "ж", "з", З дугаар зүйлийн "а"-д заасныг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ