Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦИЙН САНГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦИЙН САНГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 80



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Улсын ашигт малтмалын нөөцийн санг тус сангийн сарын цалингийн сангийн хамт Геологи, эрдсийн баялгийн яаманд шилжүүлэх тухай Байгаль орчны яам, Геологи, эрдсийн баялгийн яамны саналыг зөвшөөрсүгэй.


2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгаль орчныг хамгаалах ажлын удирдлагаг,зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн "Улсын ашигт малтмалын нөөцийн санг Байгаль,орчны хяналтын улсын хороонд шилжүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт.." гэснийг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Геологи, эрдсийн баялгийн сайд Г.ЦОГБААТАР