A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ЗЭРЭГЛЭЛИЙН ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 4

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Олон улсын нэр хүндтэй байгууллага болох АНУ-ын "Standard & Poors" санхүүгийн байгууллагаас Монгол Улсын талаар гаргасан дүгнэлт, тогтоосон "В" зэрэглэлийг ахиулах арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сангийн сайд Я.Очирсүх нарт даалгасугай.

2.Улсын зэрэглэлийг тогтоолгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, санхүүжүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ