Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1999 оны 8 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 134



“Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:


а/Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтад заасан бөгөөд шилжүүлэх хугацаанд хувьчлагдсанаас бусад эд хөрөнгийг 1997 оны төрийн өмчийн тооллогын бүртгэлийн хамт аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх ажлыг 1999 оны 10 дугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулсугай;


б/аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг хүлээлцэх ажлын хэсэгт Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох хүмүүсийг томилон ажиллуулж хөрөнгийн бүртгэл, тооллогын баримт болон хувьчлалын бэлтгэл ажлыг хангах явцад бүрдүүлсэн материалыг эд хөрөнгийн хамт актаар хүлээлцсүгэй;


в/төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжиж байгаа эд хөрөнгийг дутуу шилжүүлэх, өмч хөрөнгийг нуун дарагдуулах, хөрөнгө шилжүүлж байх явцад үрэгдүүлэх, шамшигдуулах зэрэг хууль бус үйлдэл гаргуулахгүй байх бүх талын арга хэмжээ авч, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд буруутай этгээдтэй хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажилласугай.


2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасны дагуу хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


З.Төрийн өмчөөс аймаг, нийслэлд өмч шилжүүлэх ажлын хэсэгт төвөөс ажиллах хүмүүсийн томилолтын зардлыг хянаж, санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Очирсүхэд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ