A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН САЙН МАЛЧИН ТЭМДГИЙН ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Улсын сайн малчин" тэмдгийн тодорхойлолтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын

9. Улсын сайн малчин Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд

гэснийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН