A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН САЙН МАЛЧИН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 8

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан:

-Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн малчин Боожийн НАДМИД;
-Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Бямбадоржийн ЛУВСАНГОНЧИГ;
-Говь-алтай аймгийн Халиун сумын Олон-булаг багийн малчин Нямхүүгийн ДАВАА;
-Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн малчин Жамцын ДОНТОР;
-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн малчин Батын ЛХАГВАСҮРЭН;
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Намдагийн СҮХБААТАР;
-Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн малчин Батнасангийн ЛУВСАНЖАМБАА;
-Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн малчин Цэндийн БЯМБАА;
-Завхан аймгийн Сантмаргац сумын Баян-нуур багийн малчин Шархүүгийн ЧУЛУУН;
-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн малчин Чулуунбаатарын ГАНБААТАР нарыг
"УЛСЫН САЙН МАЛЧИН"-аар.

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Д.Насанжаргал захиралтай "НОМУН ХАН" ХХК-ийг "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-оор тус тус шалгаруулсугай.

2."Улсын сайн малчин","Улсын тэргүүний тариаланч хамт олон"-д олгох тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлийн үнэд зориулж 3 сая 850 /гурван сая найман зуун тавин мянга/ мянган төгрөгийг улсын төсвөөс гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН