A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Хөгжлийн бодлогын санхүүжилт-2" хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Зээлийн дугаар 4776-MN

Монгол Улс

болон

Олон улсын хөгжлийн ассоциаци

хоорондын

Санхүүжилтийн хэлэлцээр

(Хөгжлийн бодлогын санхүүжилт-2)

2010 оны 10-р сарын 26-ны өдөр

САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР

Энэхүү Хэлэлцээрийг МОНГОЛ УЛС ("Хүлээн авагч") болон ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ("Ассоциаци")-ийн хооронд Хөтөлбөр (энэхүү гэрээний Хавсралтад тодорхойлсон)-ийн хэрэгжилтийг хангахад зориулж санхүүжилт олгох зорилгоор 2010 оны 10 дугаар сарын 26–ны өдөр байгуулав. Ассоциаци нь (а) энэхүү Хэлэлцээрийн 1 дүгээр Хуваарийн I дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд Хөтөлбөрийн хүрээнд Хүлээн Авагчийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнчлэн (б) Хүлээн авагчийн зүгээс макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэс болгон энэхүү санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв. Иймд Хүлээн авагч болон Ассоциаци дараахь зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ — ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ; НЭР ТОМЪЁО

Ерөнхий нөхцөл (энэхүү Хэлэлцээрийн Хавсралтад тодорхойлсноор) нь энэхүү Хэлэлцээрийн салшгүй хэсгийг бүрдүүлнэ.

Тухайн агуулгад өөрөөр заагаагүй тохиолдолд энэхүү Хэлэлцээрт том үсгээр тэмдэглэсэн нэр томъёо нь Ерөнхий нөхцөл эсвэл Хэлэлцээрийн Хавсралтанд тодорхойлсон утгыг илэрхийлнэ.

2 ДУГААР ЗҮЙЛ — САНХҮҮЖИЛТ

Ассоциаци нь энэхүү Хэлэлцээрт заасан буюу дурдсан нөхцөл, болзлын дагуу арван есөн сая долоон зуун мянган зээлжих тусгай эрх (ЗТЭ 19,700,000)-тэй тэнцэх хэмжээний зээл ("Зээл" буюу "Санхүүжилт")-ийг Хүлээн авагчид олгохыг зөвшөөрөв. Хүлээн авагч нь энэхүү Хэлэлцээрийн 1 дүгээр Хуваарийн II хэсэгт заасны дагуу Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор санхүүжилтийн эх үүсвэрийг авч ашиглаж болно. Хүлээн авагч Санхүүжилтийн хөрөнгийн ашиглагдаагүй үлдэгдэлд Хөрөнгө нөөцлөн батагаажуулсны дээд хураамжийг нэг жилд нэг хувийн хагас (1%-ийн 1/2) –ын хэмжээгээр төлнө.

2.04. Зээлийн хөрөнгөөс зарцуулсан үлдэгдэлд Хүлээн авагчийн төлөх Үйлчилгээний Хураамж нь жилд 1 хувийн дөрөвний гурав (1%-ийн 3/4) байна.

2.05. Төлбөр хийгдэх өдрүүд нь жил бүрийн 4 дүгээр сарын 15 болон 10 дугаар сарын 15-ны өдөр байна.

2.06. Зээлийн үндсэн өрийн эргэн төлөлтийг энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарьт заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийнэ.

2.07. Төлбөрийн валют нь АНУ-ын доллар байна.

3 ДУГААР ЗҮЙЛ — ХӨТӨЛБӨР

3.01 Хүлээн авагч нь Хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүрэг болон түүний хэрэгжилтийг мэдүүлж байна. Энэ үүднээс:

(a) Хүлээн авагч болон Ассоциаци нь, аль нэг талын гаргасан хүсэлтийн дагуу Хүлээн авагчийн макро эдийн засгийн бодлогын хүрээ болон Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийн талаар тухай бүр санал солилцож байна;

(б) Ийнхүү санал солилцохоос өмнө, Хүлээн авагч нь Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийн талаархи тайланг Ассоциацийн хүссэн хэлбэр, агуулгаар гаргаж, хянуулан санал дүгнэлт авна; мөн

(в) Энэхүү хэсгийн (a), (б) заалтаар хязгаарлагдахгүйгээр, Хүлээн авагч нь хөтөлбөрийн үндсэн зорилтыг ноцтойгоор өөрчилж болзошгүй нөхцөл байдал эсхүл Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэр дундаа энэхүү Хэлэлцээрийн 1 дүгээр Хуваарийн I Хэсэг-т заасан аливаа арга хэмжээний талаар Ассоциацид шуурхай мэдэгдэнэ.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ — АССОЦИАЦААС АВАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

4.01. Түдгэлзүүлэх нэмэлт нөхцөл гэж Хөтөлбөр эсвэл түүний дийлэнхи хэсгийг хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэнийг хэлнэ.

4.02. Хурдавчлах нэмэлт нөхцөл гэж энэхүү Хэлэлцээрийн 4.01 Хэсэгт заасан нөхцөл байдал үүсч, энэ нь Хүлээн авагчид Ассоциацаас мэдэгдэл өгснөөс хойш жар (60) хоног үргэлжилэхийг хэлнэ.

5 ДУГААР ЗҮЙЛ — ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ; ЦУЦЛАХ

5.01. Хүчин төгөлдөр болох нэмэлт нөхцөл гэж Ассоциаци нь Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Хүлээн авагчийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хангалттай гэж үзэж, мөн Хүлээн авагчийн макро эдийн засгийн бодлогын хүрээнд нийцэж байгааг хүлээн зөвшөөрсөн байхыг хэлнэ.

5.02. Хүчин төгөлдөр болох эцсийн хугацаа нь энэхүү Хэлэлцээрийг байгуулснаас хойш зуун хорь (120) дахь хоног байна.

6 ДУГААР ЗҮЙЛ — ТӨЛӨӨЛӨГЧ; ХАЯГ

6.01. Хүлээн авагчийг төлөөлөгч нь түүний Сангийн Сайд байна.

6.02. Хүлээн авагчийн хаяг:

Сангийн яам

Засгийн газрын 2-р байр

Нэгдсэн үндэстний гудамж 5/1

Улаанбаатар хот, 15160

Факс:

976-11-262272

6.03. АССОЦИАЦИ-ийн хаяг:

I nternational Development Association

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

Кабель холбоо: Телекс: Факс:

INDEVAS 248423(MCI) 1-202-477-6391

Washington, D.C.

Хэлэлцээрийг ________________ , __________-д дээр дурдсан өдөр байгуулав.

МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ:

Эрх олгогдсон төлөөлөгч

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИЙГ ТӨЛӨӨЛЖ:

Эрх олгогдсон төлөөлөгч

1 ДҮГЭЭР ХУВААРЬ

Хөтөлбөрийн арга хэмжээ; Санхүүжилтийн хөрөнгийг ашиглах

Хэсэг I. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Хөтөлбөрийн хүрээнд Хүлээн авагчаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь дараахь зүйлсийг багтаана. Үүнд:

Хүлээн авагч 2010 оны Төсвөө дараахь зорилгоор тодотгосон:

Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг сайжруулах, ингэхдээ [___] төгрөгийн дүн бүхий дараахь төслүүдийг оруулахгүй. Үүнд: (а) шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэл нь боловсрогдоогүй (техникийн зураг төсөл болон төсөвт өртгийн тооцоо) (б) үндэсний тэргүүлэх ач холбогдолтой төслийн шаардлагыг хангаагүй; мөн,

2010 оны тодотгосон төсөвт тусгах замаар дараа төлбөрт гэрээлэгч-санхүүжүүлэх төслүүдийн болзошгүй өр төлбөрийг тооцоолсон.

Хүлээн авагч: (i) их засварын зардлын шинэ хөрөнгө оруулалттай харьцах харьцааг 6.1% (2009 оны тодотгосон төсөвт)-ээс 6.5% (2010 оны төсөвт) хүртэл нэмэгдүүлж (ii) энэ зорилгоор 28.7 тэрбум төгрөгийг хуваарилснаар суурь дэд бүтцийн (Замын санг оролцуулаад) засвар арчлалтын түвшинг тэргүүлэх зэрэгт авч үзсэн.

Үндэсний Статистикийн хороо Монгол улсад нийгмийн халамжийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх албан ёсны механизм болгон Орлого орлуулан тооцох аргачлалыг баталсан.

НХХЯ ядуу, эмзэг бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийн шинэ хөтөлбөрийн үзүүлэлтийг тодорхойлсон саналаа бэлтгэж Засгийн газарт батлуулахаар хүргүүлсэн.

Монголбанк гадны нэр хүндтэй аудиторын туслалцаатайгаар (i) сонгогдсон долоон банкны тусгайлсан үнэлгээг хийж дуусгасан, мөн (ii) сонгогдсон гурван банкны тусгайлсан үнэлгээг хийж эхэлсэн.

Монголбанк хамгийн эцсийн арга хэмжээ болох хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалахад чиглэгдсэн зөв, зохистой хэлцэл бүхий банкуудыг дахин хөрөнгөжүүлэх нэг удаагийн хэрэгслийг багтаасан банкны бүтцийн өөрчлөлтийн стратегийг батлан УИХ-д өргөн барьсан.

Хүлээн авагч уул уурхайн кадастрийн процесс болон үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгосон.

Хүлээн авагчын ОҮИТБС-ийн үндэсний хөтөлбөрийн нийцэлтийн үнэлгээ хийхэд шаардагдах баримт бичгийг Хүлээн авагч Олон улсын ОҮИТБС-ийн Зөвлөлд хүргүүлсэн.

Хүлээн авагч уул уурхайн болон бусад төслүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хайлт хийх боломж бүхий мэдээллийн баазыг онлайн байршуулсан.

Хэсэг II. Санхүүжилтийн хөрөнгийг ашиглах

A. Ерөнхий нөхцөл. Хүлээн авагч нь энэхүү хэсгийн заалт болон Ассоциациас Хүлээн авагчид мэдэгдсэн нэмэлт зааврын дагуу Санхүүжилтийн хөрөнгийг гарган авч болно.

B. Санхүүжилтийг хуваарилах. Санхүүжилтийн хөрөнгийг нэг удаагийн төлбөрөөр гаргана. Үүнтэй холбогдох санхүүжилтийн хуваарилалтыг доорх хүснэгтэд харуулав:

Хуваарилалт

Хуваарилсан санхүүжилтийн хэмжээ (ЗТЭ-ээр илэрхийлсэн)

Нэг удаагийн гаргалт

19,700,000

НИЙТ ДҮН

19,700,000

C. Хөрөнгө гаргах төлбөрийн нөхцөл.

АССОЦИАЦИ (а) Хүлээн авагчийн авч хэрэгжүүлсэн Хөтөлбөр болон (б) Хүлээн авагчийн макро эдийн засгийн бодлогыг зөв зохистой хэмээн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Нэг удаагийн төлбөрөөр хөрөнгө гаргах боломжгүй.

D. Санхүүжилтийн хөрөнгийг байршуулах. Ассоциаци өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд:

1. АССОЦИАЦИ нь Санхүүжилтийн данснаас гарган авсан бүх хөрөнгийг Хүлээн авагчийн нээсэн бөгөөд АССОЦИАЦИ-ийн шаардлагад нийцсэн тусгай дансанд байршуулна;

2. Дээрхи дансанд санхүүжилтийн хөрөнгийг байршуулснаар Хүлээн авагч нь төсвийн удирдлагын системд ижил дүнтэй хөрөнгийг АССОЦИАЦИ-ийн шаардлагад нийцсэн байдлаар өөрийн валютаар тусгах үүргийг хүлээнэ.

Е. Хориглосон зардлууд. Хүлээн авагч нь Санхүүжилтийн хөрөнгийг хориглосон зардлыг санхүүжүүлэхэд ашиглахгүй байх үүргийг хүлээнэ. Санхүүжилтийн хөрөнгийг ямар нэг Хориглосон зардлын төлбөрт ашигласан болохыг АССОЦИАЦИ хэзээ нэгэн цагт олж тогтоовол Хүлээн авагч нь АССОЦИАЦИ-иас мэдэгдэл авсан даруйд тэрхүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний эх үүсвэрийг АССОЦИАЦИ-д нөхөж төлнө. Ийм хүсэлтээр АССОЦИАЦИ-ид нөхөн төлсөн дүнг цуцлана.

F. Хаалтын өдөр. Хаалтын өдөр нь 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байна. 2 ДУГААР ХУВААРЬ

Эргэн төлөлтийн хуваарь

Төлбөр хийгдэх өдөр

Эргэн төлөх үндсэн зээлийн хэмжээ (хувиар илэрхийлсэн)*

4 дүгээр сарын 15 болон 10 дугаар сарын 15-ны өдөр бүр:

2021оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 2030 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл( тус өдрийг оролцуулан)

1%

2031 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 2050 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл (тус өдрийг оролцуулан)

2%

* Энэхүү хувь хэмжээ нь Ерөнхий нөхцлийн Хэсэг 3.03 (б) хэсэгт заасны дагуу АССОЦИАЦИ өөрөөр тогтоогоогүйгээс бусад тохиодолд төлбөл зохих Зээлийн үндсэн төлбөрийн хувь хэмжээг илэрхийлнэ.

ХАВСРАЛТ

I Хэсэг. Нэр томьёо

"2010 оны төсвийн тодотгол" гэж [_________] өдөр төсвийн тодотгол хийх хуулийн дагуу тодотгол хийгдсэн 2010 оны Улсын төсвийг хэлнэ.

"Монголбанк" гэж 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Монгол Улсын Төв банкны тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Хүлээн авагчийн төв банкийг хэлнэ.

"Засгийн Газар" гэж Хүлээн авагчийн Сайд нарын багыг хэлнэ.

"ОҮИТБС-ийн хөтөлбөр" гэж хувийн компаниудын төлбөрийг нийтэд хэвлэх, газрын тос, хий, уул уурхайгаас Засгийн газарт орж буй орлогыг ил тод болгох замаар олборлох салбарт ил тод байдал, хариуцлагыг сайжруулан засаглалыг бэхжүүлэх зорилгоор Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлалыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын талаас оролцох төрийн захиргааны байгууллагуудын гүйцэтгэх чиг үүргийг батлах тухай 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор баталсан Хүлээн авагчийн хөтөлбөрийг хэлнэ.

"Хориглосон зардлууд" гэж:

(a) АССОЦИАЦИ эсвэл Банкнаас бусад олон улсын эсхүл үндэсний санхүүгийн аливаа байгууллага, агентлагаас санхүүжүүлсэн буюу санхүүжүүлэхээр зөвшөөрсөн эсвэл өөр зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд АССОЦИАЦИ эсвэл Банк санхүүжүүлсэн буюу санхүүжүүлэхээр тохирсон гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа, үйлчилгээний зардлууд;

(B) АССОЦИАЦИ-иас Хүлээн авагчид мэдэгдэн заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Статистикийн эмхэтгэлийн М цувралын 34-р дугаарын 3-д (1986 он)(SITC) хэвлэгдсэн Гадаад худалдааны жишиг ангиллын 3 дахь найруулга (SITC, REV.3)-д заасан дараахь бүлэг, дэд бүлэгт эсвэл SITC-ийн дараа дараачийн найруулгад орсон бүлэг, дэд бүлэгт багтах бараатай холбогдон гарах зардал:

Бүлэг

Дэд бүлэг

Тайлбар

112

Согтууруулах ундаа

121

Үйлдвэрийн бус аргаар боловсруулсан тамхи, тамхины хаягдал

122

Үйлдвэрийн аргаар боловсруулсан тамхи, (тамхины орлуулагч агуулсан эсвэл агуулаагүй)

525

Цацраг идэвхт, түүнтэй холбоотой материалууд

667

Зассан болон засаагүй сувд, үнэт болон хагас үнэт чулуу

718

718.7

Цөмийн реактор, түүнийг бүрдүүлэгч элементүүд; цөмийн реакторт зориулсан туяагаар шараагүй түлшний элементүүд (цэнэг),

728

728.43

Тамхи боловсруулах тоног төхөөрөмж

897

897.3

Алт, мөнгө, платинумын бүлгийн металаар хийсэн гоёл чимэглэл (бугуйн цаг ба түүний хайрцагаас бусад), алтан болон мөнгөний дарханы эдлэл (үүнд зассан үнэт чулуу багтана)

971

Мөнгөжөөгүй алт (алтны хүдэр, баяжмалаас бусад)

(C) цэргийн болон хагас цэргийн зориулалттай бараа эсвэл тансаг хэрэглээний барааны зардал;

(D) Хүлээн авагчийн хууль тогтоомжоор эсвэл түүний нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үйлдвэрлэх, ашиглах буюу импортлохыг хориглосон хүрээлэн буй орчинд аюултай бараатай холбогдон гарах зардал;

(E) Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрмийн VII Бүлгийн дагуу НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан шийдвэрээр хориглосон аливаа төлбөрт үндэслэсэн зардал;

(F) Хүлээн авагч эсвэл Санхүүжилтийн хөрөнгийн өөр хүлээн авагчийн төлөөлөгчид авилга, залилан, хуйвалдаан, айлган сүрдүүлэх үйл ажиллагаанд холбогдсон гэж АССОЦИАЦИ-иас үзсэн бөгөөд ийм үйлдэл гарахад (эсвэл өөр хүлээн авагч) АССОЦИАЦИ-ийн шаардлагад нийцэхүйц зохистой арга хэмжээг шуурхай аваагүйтэй холбогдон гарах зардал.

"Санхүүгийн жил" гэж тухайн календарийн жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхэлж 12 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болох Хүлээн авагчийн санхүүгийн жилийг хэлнэ.

"2009 оны Төсвийн тодотгол" гэж 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн тодотголыг тусгасан Хүлээн авагчийн 2009 оны санхүүгийн жилийн төсвийн хуваарилалт болон дансдыг баталгаажуулсан 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулийг хэлнэ.

"2010 оны санхүүгийн жилийн төсөв" гэж Хүлээн авагчийн 2010 оны санхүүгийн жилийн төсвийн хуваарилалт болон дансдыг баталгаажуулсан 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулийг хэлнэ.

"Ерөнхий нөхцөл" гэж 2005 оны 7-р сарын 1-нд батлагдсан "Олон улсын хөгжлийн Ассоциацийн зээл, буцалтгүй тусламж олгох ерөнхий нөхцөл" (2006 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэлх нэмэлт өөрчлөлтийн хамт)-ийг энэ Хавсралтын Хэсэг II-т заасан нэмэлт өөрчлөлтийн хамт хэлнэ.

"Олон улсын ОҮИТБС-ийн зөвлөл" гэж Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын холбооны Дүрмийн 10 дугаар заалтын дагуу байгуулагдаж, Норвеги Улсын хуулийн үйл ажиллагаа явуулдаг Зөвлөлийг хэлнэ. "Уул уурхайн Кадастр" гэж Хүлээн авагчийн 2008 оны эрдэс баялгийн хуулийн 11 дүгээр зүлийн дагуу байгуулагдсан, уул уурхайн лицензийн асуудал хариуцсан төрийн байгууллагыг хэлнэ.

"СЯ" гэж хүлээн авагчийн Сангийн яамыг хэлнэ.

"НХХЯ" гэж Хүлээн авагчийн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамыг хэлнэ.

"Үндэсний Статистикийн Хороо" гэж Хүлээн авагчийн 1994 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Үндэсний Статистикийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Үндэсний статистикийн хороог хэлнэ.

"Улсын Их Хурал" гэж Хүлээн авагчийн Улсын Их Хуралыг хэлнэ.

"Хөтөлбөр" гэж эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг тогтвортой бууруулах зорилтыг хангахад бөгөөд Хүлээн авагчаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдэж, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад АССОЦИАЦИ-иас туслалцаа хүсч[ _____]-ийн өдөр АССОЦИАЦИ-д бичсэн захидалд дурдагдсан арга хэмжээ, зорилт, бодлогын хөтөлбөрийг хэлнэ.

"Орлого орлуулан тооцох арга" гэж Хүлээн авагчийн ядууст чиглэгдсэн нийгмийн халамжийн санал болгож буй хөтөлбөрт хамрагдах шалгуурыг тодорхойлох үүднээс НХХЯ-ны ашиглах 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Үндэсний статистикийн хороо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан томьёололыг хэлнэ.

"Замын Сан" гэж Монгол Улсын 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Монгол Улсын замын сүлжээг хөгжүүлэх, засвар хийх, үнэлгээ шалгалт хийх зориулалт бүхий санг хэлнэ.

"Нэг удаагийн санхүүжилт" гэж энэ Гэрээний Хуваарь 1-ийн Хэсэг II-ийн Б заалтад заасан хүснэгтэнд "Нэг удаагийн санхүүжилт" гэсэн ангилалд тусган хуваарилсан санхүүжилтийн дүнг хэлнэ.

II Хэсэг. Ерөнхий нөхцөлд оруулах өөрчлөлт

2005 оны 7-р сарын 1-нд батлагдсан "Олон улсын хөгжлийн Ассоциацийн зээл, буцалтгүй тусламж олгох ерөнхий нөхцөл" (2006 оны 10-р сарын 15 хүртэлх нэмэлт өөрчлөлтийн хамт)-ийг дараах байдлаар өөрчлөв:

1. Хэсэг 2.03-ын (а) дэд хэсгийн сүүлийн өгүүлбэр (Хөрөнгө ашиглах хүсэлтийн тухай) бүхэлд нь хассан.

2. Хэсэг 2.04 (Нэрлэсэн данс) болон 2.05 (Зөвшөөрөгдөх зардлууд)-ыг бүхэлд нь хасч, 2-р зүйлийн үлдсэн хэсгүүдийг шинээр дугаарласан.

3. Хэсэг 2.05 (дээрх 2 дахь хэсэгт заасны дагуу шинээр дугаарласан)-ийг дараах байдлаар өөрчлөн засварласан. Үүнд:

"Хэсэг 2.05. Бэлтгэл ажлын урьдчилгааг дахин санхүүжүүлэх

Хэрэв Санхүүжилтийн гэрээний дагуу АССОЦИАЦИ эсвэл Банкнаас олгосон урьдчилгаа ("бэлтгэл ажлын урьдчилгаа")-г Санхүүжилтийн хөрөнгөөр эргэн төлж болохоор заасан бол АССОЦИАЦИ нь тухайн өдрийн байдлаар ашигласан бөгөөд төлбөл зохиох урьдчилгааг эргэн төлөхөд, мөн тухайн өдрийн байдлаар тухайн урьдчилгаанд хурилмтдагсан бөгөөд төлөгдөөгүй төлбөр байвал тэдгээрийг төлөхөд шаардлагатай мөнгөн дүнг Хүчин төгөлдөр болох өдөр буюу түүнээс хойш

Хүлээн авагчийн нэрийн өмнөөс Санхүүжилтийн данснаас гарган авна. Ийнхүү суутгасан хөрөнгийг АССОЦИАЦИ нь тухайн тохиолдлоос хамааран өөрийн эсвэл Банкны дансанд шилжүүлж, ашиглаагүй үлдсэн урьчилгаа хөрөнгийг цуцлана."

4. Хэсэг 4.01 (Төслийн ерөнхий хэрэгэжилт) болон 4.09 (Санхүүгийн удирдлага; Санхүүгийн тайлан тэнцэл; Aудит)-ийг бүхэлд нь хасч 4-р зүйлийн үлдсэн хэсгүүдийг шинээр дугаарласан.

5. Хэсэг 4.05 (дээрх 4-р зүйлийн дагуу шинээр дугаарласан, Бараа, ажил, үйлчилгээг ашиглах тухай)-ийн (A) зүйлийг бүхэлд нь хассан.

6. Хэсэг 4.06 (дээрх 4-р зүйлийн дагуу шинээр дугаарласан)-ийн (в) зүйлийг дараах байдлаар өөрчлөн засварласан. Үүнд:

"Хэсэг 4.06. Төлөвлөгөө; баримт бичиг; баримт

… (C) Хүлээн авагч нь Санхүүжилтийн хүрээнд санхүүжүүлсэн зардлуудыг нотлох бүхий л баримтыг (гэрээ, захилга, нэхэмжлэх, төлбөр, төлбөрийн баримт, бусад баримт бичиг)-ыг Хаалтын өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хадгалах ба АССОЦИАЦИ-ийн төлөөлөгчид эдгээр баримттай танилцах боломжийг гаргаж өгнө."

7. Хэсэг 4.07 (дээрх 4-р зүйлийн дагуу шинээр дугаарласан)-ийг дараахь байдлаар өөрчлөн засварласан. Үүнд:

"Хэсэг 4.07. Хөтөлбөрийн хяналт, үнэлгээ

… (C) Хүлээн авагч нь Хөтөлбөрийн хэрэгжилт, Эрх зүйн гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ Хүлээн авагч ба АССОЦИАЦИ гүйцэтгэсэн байдал, Санхүүжилтийн зориулалтыг хангасан байдлын талаарх тайланг АССОЦИАЦИ-ийн хүссэн хэлбэр, агуулгаар Хаалтын өдрөөс хойш 6 сарын дотор боловсруулах буюу боловсруулах үүрэг хүлээж АССОЦИАЦИ-д хүргүүлнэ."

8. Хавсралтад заасан нэр томъёо, тодорхойлолтыг дараах байдлаар өөрчлөн засварлах эсвэл хассан бөгөөд дараахь шинэ нэр томъёо, тодорхойлолтыг үсгийн дарааллаар дараах байдлаар Хавсралтанд нэмж, шинээр дугаарлав. Үүнд:

(A) "Зөвшөөрөгдсөн зардал" гэсэн нэр томъёог дараах байдлаар өөрчлөн найруулсан:

"Зөвшөөрөгдсөн зардал" гэж Санхүүжилтийн гэрээний дагуу хориглосон зардлыг санхүүжүүлэхээс бусад Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор санхүүжилт олгогдож буй аливаа зардлыг хэлнэ.

(B) "Санхүүгийн тайлан тэнцэл" гэсэн нэр томъёо болон Хавсралтанд заасан түүний тодорхойлолтыг бүхэлд нь хассан.

(C) "Төсөл" гэсэн нэр томъёог "Хөтөлбөр" болгон өөрчилж, тодорхойлолтыг нь дараах байдлаар өөрчлөн найруулсан:

"Хөтөлбөр" гэж хэрэгжилтийг хангахад зориулан санхүүжилт олгож буй Санхүүжилтийн гэрээнд дурьдсан хөтөлбөрийг хэлнэ. Энэхүү Ерөнхий нөхцөлд "Төсөл" гэж дурьдсан бүрийг "Хөтөлбөр" гэж ойлгоно.

(A) "Хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хангах урьдчилгаа" (8 (C) зүйлийн дагуу нэрийг нь өөрчилсөн)гэсэн нэр томьёог "Бэлтгэл ажлын урьдчилгаа" гэж өөрчлөн тодорхойлолтыг нь дараах байдлаар өөрчлөн найруулсан:

"Бэлтгэл ажлын урьдчилгаа" гэж Санхүүжилтийн гэрээнд дурьдсан бөгөөд Хэсэг 2.05-ийн дагуу эргэн төлөгдөх урьдчилгааг хэлнэ.

Зээлийн дугаар 4777 - MN

Монгол Улс

болон

Олон улсын хөгжлийн ассоциаци

хоорондын

Санхүүжилтийн хэлэлцээр

(Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл)

2010 оны 8-р сарын 4-ний өдөр

Зээлийн дугаар 4777 - MN

САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР

Энэхүү ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МОНГОЛ УЛС ("Хүлээн авагч") болон ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ("Ассоциаци")-ийн хооронд 2010 оны 8 дугаар сарын 4–ний өдөр байгуулсан бөгөөд Хүлээн авагч болон Ассоциаци нь дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ — ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, НЭР ТОМЪЁО

Хэлэлцээрийн Eрөнхий нөхцөл нь (энэхүү Хэлэлцээрийн Хавсралтад заасны дагуу) энэхүү Хэлэлцээрийн салшгүй хэсэг мөн. Хэлэлцээрийн агуулгад өөрөөр заагаагүй бол энэхүү Хэлэлцээрт том үсгээр тэмдэглэсэн нэр томъёонууд нь Ерөнхий нөхцөл болон энэхүү Хэлэлцээрийн Хавсралтад тодорхойлсон утгыг илэрхийлнэ.

2 ДУГААР ЗҮЙЛ — САНХҮҮЖИЛТ

Энэхүү Хэлэцээрийн 1 дүгээр Хуваарьт заасан Төсөл (Төсөл)-ийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх үүднээс Ассоциаци нь Хүлээн авагчид энэхүү Хэлэлцээрт заасан нөхцөл, болзлын дагуу найман сая Зээлжих тусгай эрх (ЗТЭ 8,000,000)–тэй тэнцэх хэмжээний зээл (өөрөөр "Зээл" болон "Санхүүжилт") –ийг олгохыг зөвшөөрөв. Хүлээн авагч нь энэхүү Хэлэцээрийн 2 дугаар Хуваарийн IV хэсэгт заасны дагуу Санхүүжилтийн хөрөнгийг гарган авч болно. Санхүүжилтийн хөрөнгийн ашиглагдаагүй үлдэгдэлд Хүлээн авагчийн төлөх Хөрөнгө баталгаажуулан хадгалсны шимтгэлийн дээд хэмжээ жилд 1 хувийн хагас (1%-ийн 1/2) байна.

2.04 Зээлийн хөрөнгийн гаргаж авсан үлдэгдэлд Хүлээн авагчийн төлөх Үйлчилгээний хураамж нь жилд 1 хувийн дөрөвний гурав (1%-ийн 3/4)-тай тэнцүү байна.

2.05. Төлбөр хийх өдөр нь жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны өдөр болон 10 дугаар сарын 15-ны өдөр байна.

2.06. Үндсэн зээлийг энэхүү Хэлэлцээрийн 3 дугаар Хуваарьт заасан эргэн төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлнө.

2.07. Төлбөр хийх мөнгөн тэмдэгт нь АНУ-ын доллар байна.

3 ДУГААР ЗҮЙЛ — ТӨСӨЛ

Хүлээн авагч нь Төслийн зорилтуудыг хангах үүрэг хүлээж байгаагаа мэдэгдэж байна. Үүнтэй холбогдуулан, Хүлээн авагч нь: (I) Сангийн яамаар дамжуулан Төслийн А болон D хэсгийг хэрэгжүүлэх, (II) НХХЯ-аар дамжуулан Төслийн B хэсгийг хэрэгжүүлэх болон (III) Төсөл хэрэгжүүлэх байгууллагаар дамжуулан Төслийн С хэсгийг хэрэгжүүлүүлнэ. Хүлээн авагч нь Төслийн Хэлэлцээр болон Төслийн С хэсгийн зорилтын үүднээс Ерөнхий нөхцлийн IV зүйлийн заалтуудын дагуу Төслийг хэрэгжүүлэх болон хэрэгжүүлүүлэх арга хэмжээ авна. Энэхүү Хэлэлцээрийн 3.01 зүйлийн заалтаар хязгаарлагдахгүйгээр, мөн Хүлээн авагч болон Ассоциаци өөрөөр тохиролцоогүй бол Хүлээн авагч нь Төслийг энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн дагуу хэрэгжүүлэх асуудлыг хариуцна.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ — АССОЦИАЦААС АВАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

4.01. Түдгэлзүүлэх нэмэлт нөхцөлд дараахь тохиолдол хамаарна. Үүнд: Төсөл хэрэгжүүлэх байгууллагын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан, түүнийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, цуцалсан, түр мөрдөхгүй болгосон зэргээс шалтгаалан Төсөл хэрэгжүүлэх байгууллагад материаллаг хохирол учирсан эсхүл түүний Төслийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх чадварт сөргөөр нөлөөлсөн тохиолдол орно.

4.03. Түргэвчлэх нэмэлт нөхцөлд дараахь тохиолдол хамаарна. Үүнд: Энэхүү Хэлэлцээрийн 4.01 зүйлд заасан аливаа нөхцөл байдал тохиолдох, мөн энэ тухай Ассоциацаас Хүлээн авагчид мэдэгдэл өгснөөс хойш 30 хоног үргэлжилсэн тохиолдол орно.

5 ЗҮЙЛ — ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ, ЦУЦЛАХ

5.01. Хэлэлцээр хүчин төгөлдөр болох Нэмэлт нөхцлүүдэд дараахь нөхцлүүд багтана. Үүнд:

(A) Хүлээн авагч болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэрийн өмнөөс Дэд гэрээ буюу Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан байна.

(B) Энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн I.A.1(A)-д заасны дагуу Төслийн удирдах хороог байгуулсан байна;

(C) Шаардлагатай бол Энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн I.A.1(с) болон Төслийн гэрээний Хуваарийн I.A.1(B)-д заасны дагуу Сангийн Яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Техникийн ажлын хэсгийг байгуулсан байна;

(D) Хүлээн авагч нь Ассоциацийн шаардлагад нийцсэн Төслийн үйл ажиллагааны гарын авлага болон Санхүүгийн удирдлагын гарын авлагыг боловсруулан, мөрдөнө.

5.02. Хуулийн нэмэлт нөхцөлд дараахь нөхцөл хамаарна. Үүнд: Дэд гэрээ буюу Дамжуулан зээлдүүлэх гэрээг Хүлээн авагч болон Төсөл хэрэгжүүлэх байгууллагаас зохих ёсоор зөвшөөрсөн эсвэл соёрхон баталсан байх бөгөөд эдгээр нь Хүлээн авагч болон Төсөл хэрэгжүүлэх байгууллагын хувьд хуул зүйн хүчинтэй байна.

5.03. Хүчин төгөлдөр болох эцсийн хугацаа нь Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш зуун хорь (120) дахь хоног байна.

5.04. Ерөнхий нөхцлийн 8.05(B) заалтын зорилгоор энэхүү Хэлэлцээрээр Хүлээн авагчийн хүлээх үүрэг (төлбөрийн үүргээс бусад үүрэг) нь энэхүү Хэлэлцээрийг байгуулснаас хойш хорин (20) жилийн дараа дуусгавар болно.

6 ДУГААР ЗҮЙЛ — ТӨЛӨӨЛӨГЧ; ХАЯГ

6.01. Хүлээн авагчийн төлөөлөгч нь түүний Сангийн сайд байна.

6.02. Хүлээн авагчийн хаяг нь:

Сангийн Яам

Засгийн Газрын 2-р байр

Нэгдсэн Үндсэстний Гудамж 5/1

Улаанбаатар, 15160

Факсын дугаар:

976-51-262272

6.03. Ассоциацийн хаяг нь:

INTERNATIONAL DEVELOPMENT ASSOCIATION

1818 H STREET, N.W.

WASHINGTON, D.C. 20433

UNITED STATES OF AMERICA

Кабель холбоо: Телекс: Факс:

INDEVAS 248423 (MCI) 1-202-477-6391

WASHINGTON, D.C.

Монгол Улсын Улаанбаатар хотноо энэхүү Хэлэлцээрийн эхэнд дурдсан өдөр харилцан тохиролцов.

МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ

Эрх олгогдсон төлөөлөгч

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИЙГ

ТӨЛӨӨЛЖ

Эрх олгогдсон төлөөлөгч

1 ДҮГЭЭР ХУВААРЬ

Төслийн тодорхойлолт

Төслийн зорилт нь Хүлээн авагчийн төсөв, нийгэм, санхүүгийн салбарын бодлого боловсруулалт, хяналт, хэрэгжүүлэлтийн чадавхийг сайжруулахад оршино.

Төсөл нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

A Хэсэг: Төсвийн удирдлагын чадавхийг сайжруулах

Төсвийн боловсруулалтыг дараахь замаар сайжруулах. Үүнд: (I) Хүлээн авагчийн төсвийн тогтвортой байдлыг хангах болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс стратегийн төлөвлөлт болон бодлогын дүн шинжилгээ хийхэд Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах; (II) төсвийн төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх, орлого зарлагын удирдлагыг сайжруулах, төсвийн хуваарилалт, шилжүүлгийн ил тод байдлыг хангах явдлыг сайжруулах замаар төсөв боловсруулах явцыг үндэсний, салбарын болон орон нутгийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцүүлэх; (III) салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах, мөн (IV) хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг сайжруулах. Улсын санхүүгийн удирдлагыг дараахь замаар сайжруулах. Үүнд: (I) одоо мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэл болон аудитын хуулийн хүрээг шинэчлэх, бэхжүүлэх, (II) олон улсын санхүүгийн тайлангийн стандарт, олон улсын аудитын стандарттай нийцүүлэх зорилгоор Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны чадавхийг сайжруулах, (III) Сангийн яамны аудитийн чадавхийг бэхжүүлэх замаар тус яамны дотоод хяналтыг сайжруулах, мөн (IV) нягтлан бодох бүртгэл болон аудитын мэргэжлийн боловсрол, сургалтыг сайжруулах.

B Хэсэг: Засгийн газрын нийгмийн халамжийн бодлогод дэмжлэг үзүүлэх

Халамжийн хэмжээ, нөхцөл, давтамжийг тодорхойлох нийгмийн халамжийн хөтөлбөрийн загварыг боловруулж, туршилтын хэлбэрээр хэрэгжүүлж, тогтмол хэрэгжих нийгмийн халамжийн хөтөлбөр боловсруулах. Нийгмийн халамжид хамрагдах босго нөхцлийг тодорхойлох Орлого орлуулан тооцох аргаар зорилтот бүлгийг тогтоох системийг турших, цаашид орон даяар нэвтрүүлэх явдлыг дэмжих, үүний дотор (I) нийгмийн халамж хүртэгсдийн мэдээллийн баазыг боловсруулах, боловсронгүй болгох талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын чадавхийг бэхжүүлэх; (II) гомдол барагдуулах, өргөдөл санал өргөн барих, тэдгээрт хариулах механизм боловсруулж нэвтрүүлэх, мөн тэдгээртэй холбогдсон мэдээллийн болон харилцааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх; (III) нийгмийн халамжийн үйлчилгээний талаар тэдгээрийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яамны байгууллага, удирдлагын бүтцийг сайжруулах, мөн (IV) нийгмийн халамж хүртэх нөхцөл, эрхийн талаар мэдээллийн, боловсролын, харилцаа холбооны стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх. Нийгмийн халамжийн хуваариалалтын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн хөтөлбөрийн аудитын болон нийгмийн хариуцлага тооцох системийг бий болгох замаар бэлэн мөнгө шилжүүлэх хөтөлбөрт мониторинг хийж, үнэлгээ өгөх, мөн Хүлээн авагчийн ядуурлын үзүүлэлтэд үзүүлэх халамжийн шинэчилсэн системийн үр нөлөө болон хүний хөгжлийн үзүүлэлтийг үнэлэх, Нийгмийн халамжийн шинэчлэлийн системийг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн халамжийг ядуу буурай иргэд болон эмзэг бүлгийн иргэдэд үр дүнтэй хүргэхэд зориулсан хэвлэмэл материал, лавлах, гарын авлагыг боловсруулж тараах зэргийг батгаасан сургалтыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтнуудад зориулж зохион байгуулах.

C Хэсэг: Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах чадавхийг сайжруулах

Дараахь зорилгоор Монголбанкны чадавхийг бэхжүүлэх. Үүнд: (I) Монголбанкнаас Эрх хүлээн авагч томилсон үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон банкнуудын эд хөрөнгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх (II) Монгол улсын Төрийн банкны үр ашигтай үйл ажиллагаа болон хувьчлалын асуудлыг багтаасан банкны бүтцийн өөрчлөлтийн стратегийг эцэслэн боловсруулж, хэрэгжүүлэх; (III) уул уурхай болон барилгын салбарын компаниудын өрийн дахин хуваарилалтыг бий болгож, хэрэгжүүлэх; (IV) санхүүгийн байгууллагуудад нарийвчилсан шинжилгээ бүхий зорилтот аудит хийх; мөн (V) Монголбанкны ажилтнуудад зориулж дээрх чиглэлүүдээр ажлын байран дээрх сургалт явуулах.

2. Нэмэлт өөрчлөлт оруулсан Төв банкны тухай хууль болон Банкны тухай шинэ хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх. Үүнд: (I) арилжааны банкуудад зориулж санхүүгийн тайлан гаргах шинэ дэглэмийг боловсруулж, мөрдүүлэх; (II) одоогийн мөрдөж буй банкны дүрэм журмуудыг хянан шинэчилж хялбаршуулан жигдрүүлэх; (III) Монголбанкны хяналт шалгалтын чадавхийг бэхжүүлэх; мөн (IV) хадгаламжийн баталгааг бүх хадгаламжид хамруулдаг байсныг хязгаарлагдмал баталгаа болгох.

Монголбанкны хүний нөөцийг дараахь замаар сайжруулан бэхжүүлэх. Үүнд: (I) Санхүүгийн салбарын хянан шалгагч нарт зориулж тогтмол явагдах сургалтын хөтөлбөр боловсруулах; мөн (II) Танилцах аялал, бага хурал, семинар зохион байгуулах, оролцох

D Хэсэг: Төслийн Удирдлага

Төсөл хэрэгжүүлэх, мониторинг болон үнэлгээ хийх, үүний дотор аудит хийлгэх, тайлангийн шаардлага, худалдан авалт, зээлийн хөрөнгийн ашиглалт болон санхүүгийн удирдлагын үйл ажиллагааны чиглэлээр Сангийн яамны чадавхийг бэхжүүлэх.

2 ДУГААР ХУВААРЬ

Төслийн хэрэгжилт

I хэсэг. Хэрэгжүүлэх ажлын зохицуулалт

A. Байгууллагын зохицуулалт

1. Хүлээн авагч нь дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:

(A) Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын захирал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн бүрэлдэхүүнтэй Сангийн дэд сайдаар ахлуулсан яам дундын Төслийн удирдах хороог байгуулж, түүнийг Төслийг хэрэгжүүлэх хугацаанд ажиллуулна. Тус Хороо нь Төслийн хэрэгжилтийг бодлогын чиглэл, удирдамжаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавих, яам хоорондын зохицуулалт хийх, Төслийн мониторинг, үнэлгээ хийх болон Ассоциацитай харилцах асуудлыг хариуцна. Хороог Ассоциацийн шаардлагад нийцсэн үүрэг хариуцлага, эрх мэдэл, нөөц бололцоо болон мэдлэг мэдээллээр хангана. Төслийн удирдах хороо нь улирал тутам нэгээс доошгүй удаа хуралдана;

(B) Төсөл хэрэгжих хугацаанд Төслийг удирдах нэгжийг ажиллуулах бөгөөд уг нэгж нь Төслийн хүлээсэн үүргийг удирдах болон зохицуулах бүх асуудлыг хариуцна. Төслийг удирдах нэгж нь (I) түүний удирдагч нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд түүний ажилд Ассоциацийн шаардлагад нийцсэн ажлын удирдамжийн дагуу байгуулсан гэрээгээр ажиллах, мэргэжил, ур чадвар, туршлагатай Төслийн менежер, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, санхүүгийн мэргэжилтэн туслана; мөн (II) Ассоциацийн шаардлага, үүний дотор худалдан авах ажиллагаа, санхүүгийн удирдлагын үүрэг хариуцлага, төслийн үйл ажиллагааны баримтын бүртгэл, зээлийн хөрөнгийн зарцуулалт, мониторинг болон тайлагнах шаардлагын дагуу түүний зорилтуудыг хангахад нийцсэн үүрэг хариуцлага, эрх мэдэл, нөөц бололцоо болон мэдлэг, мэдээллээр хангагдсан байна;

(C) Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Монголбанкинд Төслийн холбогдох хэсгүүдэд зориулан Техникийн ажлын хэсгийг тус тус байгуулж (эсхүл Төсөл хэрэгжүүлэх байгууллагаар байгуулуулна), тэдгээрийг Төсөл хэрэгжих хугацаанд ажиллуулна. Тус Техникийн ажлын хэсгийн зорилго нь Төслийн үйл ажиллагаа (Төслийн удирдах нэгжид ногдуулсан худалдан авалт, санхүүгийн удирдлагын үүрэг хариуцлагаас бусад)-тай холбогдолтой техникийн өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд оршино. Ажлын хэсэг нь Ассоциацийн шаардлагад нийцсэн ажлын даалгавар/удирдамжийн дагуу ажиллах мэргэжил, туршлага, ур чадвартай, мөн хангалттай тооны техникийн ажилтнуудаас бүрдсэн байх бөгөөд тэдгээрийг дараах үйл ажиллагаанд техникийн чиглэл, удирдамжаар хангахад шаардагдах эрх мэдэл, үүрэг, нөөц бололцоогоор хангана. Үүнд: (I) Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, авах арга хэмжээний зохицуулалтыг хангах, дарааллыг тодорхойлох (II) гэрээний үр дүн, гүйцэтгэлийг хянах, (III) Төслийн холбогдох хэсгийн хүрээнд үйл ажиллагааны мониторинг, хяналт шалгалт хийх; мөн (IV) Төслийн тайлан боловсруулж, Төслийг удирдах нэгж, Төслийн удирдах хороо болон Ассоциацид хүргүүлэх.

B. Дамжуулан зээлдүүлэх гэрээ /Дэд гэрээ/

1. Төслийн С Хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Хүлээн авагч нь Санхүүжилтийн хөрөнгийн зохих хэсгийг Төсөл хэрэгжүүлэх байгууллагад Хүлээн авагч, Төсөл хэрэгжүүлэх байгууллага хооронд байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр Ассоциацаас баталсан дараахь нөхцөл болзлын дагуу олгоно. Үүнд:

(A) Хүлээн авагч нь Төсөл хэрэгжүүлэх байгууллагад Зээлийн хөрөнгөөс нийлбэр дүнгээр зургаан сая хоёр зуун мянган америк доллараас (6,200,000ам.доллар) хэтрэхгүй хэмжээний хөрөнгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох буюу үүнээс өөр хэмжээний хөрөнгийг Ассоциацтай тухай бүр тохиролцоно;

(B) Хүлээн авагч нь Төсөл хэрэгжүүлэх байгууллагад хөрөнгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох бөгөөд Хэлэлцээрийн 2 дугаар хуваарийн III хэсгийн дагуу Төслийн С хэсгийн худалдан авалтын хариуцлага Төслийн удирдах нэгжид шилжинэ;

(с) Хүлээн авагч Дамжуулан зээлдүүлэх гэрээг дараахь нөхцөлд түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрхтэй. Үүнд: (I) Төсөл хэрэгжүүлэх байгууллага нь Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн аль нэг үүргээ биелүүлээгүй; эсвэл (II) Ерөнхий нөхцөлийн VI зүйлийн дагуу Ассоциациас хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа тохиолдолд.

2. Хүлээн авагч нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний хүрээнд өөрийн эрхийг хэрэгжүүлэхдээ Хүлээн авагчийн болон Ассоциацийн ашиг сонирхлыг хамгаалах, мөн Санхүүжилтийн зориулалтыг ханган биелүүлнэ. Ассоциацаас бичгээр хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд Хүлээн авагч нь Дамжуулан зээлдүүлэх гэрээг бүхэлд нь буюу хэсэгчлэн эрх шилжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсвэл түр мөрдөхгүй байхыг хориглоно.

C. Авлигатай тэмцэх

Хүлээн авагч нь Төслийг Авлигатай тэмцэх журмын заалтуудын дагуу хэрэгжүүлэх асуудлыг хариуцна.

D. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон баримт бичиг

Хүлээн авагч нь Төслийн А, В болон С хэсгийг хэрэгжүүлж, Төслийн хэрэгжилтийн гарын авлага, Санхүүгийн удирдлагын гарын авлагын дагуу шаардлагатай тохиолдолд Монголбанкаар Төслийн С хэсгийг хэрэгжүүлүүлнэ. Хүлээн авагч болон Төсөл хэрэгжүүлэх байгууллага нь Ассоциацаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр Төслийн хэрэгжилтийн гарын авлага, Санхүүгийн удирдлагын гарын авлага болон тэдгээрийн заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах, заалтуудыг түдгэлзүүлэх, түр мөрдөхгүй байх, хүчингүй болгох, хэрэгсэхгүй болгохыг хориглоно.

3. Хүлээн авагч нь Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Төсөл хэрэгжүүлэх байгууллагуудаар дараахь зүйлийг гүйцэтгүүлэхийг хариуцна. Үүнд:

(A) Дараагийн санхүүгийн жилд хийх Хэрэгжүүлэлтийн жилийн төлөвлөгөөний төслийг 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тооцож жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүй бэлтгэн боловсруулж, Төслийн удирдах хороо болон Ассоциацид хянуулах, мөн зөвшөөрүүлэхээр хүргүүлнэ. Уг төлөвлөгөөнд Төслийн өөрсдөд хамаарах холбогдох хэсгүүдийн хүрээнд хийх ажлыг дэд бүрэлдэхүүн тус бүрээр тодорхойлж холбогдох зардал, санхүүжилтийн эх үүсвэр талаар дэлгэрэнгүй тусгана; мөн

(B) Үүний дараа Төслийн удирдах хороо болон Ассоциацитай хэлэлцэж тохиролцсон тэрхүү төлөвлөгөөний дагуу Төслийн хүрээний үйл ажиллагааг санхүүгийн холбогдох тухайн жилд хэрэгжүүлнэ.

E. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ HAMGAALALTIIN ARGA HEMJEE

1. Төслийн B хэсгийг хэрэгжүүлэх явцад Хүлээн авагч нь:

(A) Ассоциацид хүлээн зөвшөөрөгдөхүйц Нутгийн ард иргэдийн талаарх үндсэн бодлогыг тодорхойлох буюу үүнд:

(I)Төслийн үйл ажиллагааны нутгийн ард иргэдэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлох,

(II) Эдгээр үйл ажиллагааны нийгмийн үнэлгээг хэрэгжүүлэх зарчим, журмыг тодорхойлох, үүний дотор даатгалаас чөлөөлөх, нөлөөлөлд өртсөн нутгийн ард иргэдэд энэ тэргүүнд урьдчилан мэдэгдэж, зөвшилцөх,

(III) Төслөөр дэмжигдсэн үйл ажиллагаануудыг олон нийтэд мэдэгдэх, тэдгээрийн нутгийн ард иргэдэд үзүүлэх нөлөөллийг үнэлж дүгнэх, Нутгийн ард иргэдийн талаарх Төлөвлөгөөг бэлтгэж гаргах, аливаа гомдлыг шийдвэрлэх байгууллагын зохицуулалтыг бий болгох, болон

(IV) мониторинг хийх, тайлан гаргах, мөн ил тод байлгах зохицуулалтуудыг хийнэ.

(B) Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахаас өмнө, Нутгийн ард иргэдийн талаарх үндсэн бодлогын дагуу дээрх нутгийн ард иргэд болон тэдний нийгэмлэгт аливаа нийгмийн болон соёлын үл нийцэх үр дагаварууд бий болгохоос урьдчилан сэргийлэх үүднээс эдгээр үйл ажиллагааг олон нийтэд мэдээлнэ. Харин ийм үр дүн зайлшгүй гарч болох тохиолдлуудын хувьд:

(I) дурдсан үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө, Нутгийн ард иргэдийн талаарх үндсэн бодлогын хүрээнд Ассоциациас хүлээн зөвшөөрөхүйц Нутгийн ард иргэдийн талаарх Төлөвлөгөөг бэлтгэж, батлуулах, болон

(II) Үүний дараагаар, Нутгийн ард иргэдийн талаарх Төлөвлөгөөнд нийцүүлэн дурдсан Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

(C) Ассоциациас бичгээр зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд Нутгийн ард иргэдийн талаарх үндсэн бодлого, Нутгийн ард иргэдийн талаарх төлөвлөгөө эсхүл тэдгээрийн аливаа заалтуудад өөрчлөлт оруулах, заалтуудыг түдгэлзүүлэх, түр мөрдөхгүй байх, хүчингүй болгох, хэрэгсэхгүй болгохыг хориглоно.

Хэсэг II. Төслийн мониторинг, тайлагнал болон үнэлгээ

A. Төслийн тайлан

1. Хүлээн авагч нь Төслийн явцад мониторингийн хяналт тавьж үнэлгээ өгөхийн зэрэгцээ Ерөнхий нөхцөлийн 4.08 хэсгийн заалтуудын дагуу болон энэхүү заалтын (B) дэд заалтад тогтоосон үзүүлэлтүүдэд тулгуурлан Төслийн тайланг боловсруулна. Төслийн тайлан тус бүр хуанлийн нэг улирлыг хамарсан байх бөгөөд тухайн тайлангийн хамрах хугацаа дууссанаас хойш дөчин тав (45) хоногийн хугацаанд Ассоциацид хүргүүлсэн байна.

(B) Дээр дурдсан (а) дэд заалтанд дурдсан гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

(I) Төсөл дуусгавар болох үед Хүлээн авагч нь Монгол Улсад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандарт нь олон улсын санхүүгийн тайлангийн болон олон улсын аудитын стандарттай нийцэж буй эсэхийг хянах үүрэг, хариуцлага бүхий нягтлан бодох бүртгэлийн болон аудитын үндэсний хороо байгуулсан байна;

(II) Төсөл дуусгавар болох үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь Орлого орлуулан тооцох аргыг үндэслэсэн ядуу буурай өрхийн мэдээллийн сантай болсон байна; мөн

(III) Төсөл дуусгавар болох үед Монголбанк нь: (A) Улсын Их Хуралд өргөн барих Банкны бүтцийн өөрчлөлтийн стратегийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол банкнаас тогтоосон хугацаанд эрсдэлд суурилсан хөрөнгийн зохимжит харьцааг хангаагүй системийн ач холбогдолтой банкуудад амжилттай бүтцийн өөрчлөлт хийсэн байна, (Б) хяналтын шинэ зохицуулалт боловсруулан батлуулж, мөрдөж эхэлсэн байна; мөн

2. Ерөнхий нөхцөлийн 4.08(C) хэсгийн зорилгоор, Төслийн хэрэгжилтийн тайлан, мөн энэхүү хэсэгт заасан шаардлагын дагуу боловсруулах холбогдох төлөвлөгөөг Төслийн дуусгавар болох/хаалтын өдрөөс хойш зургаан (6) сараас хэтрэхгүй хугацаанд багтаан Ассоциацид хүргүүлсэн байна.

B. Санхүүгийн удирдлага, санхүүгийн тайлан ба аудит

1. Хүлээн авагч нь Ерөнхий нөхцөлийн 4.09 хэсгийн заалтын дагуу санхүүгийн удирдлагын системийг нэвтрүүлж хэрэглэх буюу нэвтрүүлж хэрэглэх нөхцлийг хангасан байна.

2. Энэхүү хэсгийн А-д тусгасан заалтуудаар хязгаарлагдахгүйгээр Хүлээн авагч нь хуанлийн улирал бүрийн төгсгөлөөс хойш дөчин тав (45) хоногоос хэтрэхгүй хугацаанд өмнөх улирлын аудитаар баталгаажуулаагүй санхүүгийн тайланг, түүнд тухайн хугацаанд Төсөлтэй холбогдож гарсан зардлыг багтаан, Ассоциацийн шаардлагад нийцэх хэлбэр, агуулгаар Ассоциацид гаргаж өгнө.

3. Хүлээн авагч нь Санхүүгийн тайлангаа Ерөнхий нөхцөлийн 4.09(B) хэсгийн заалтын дагуу аудитаар баталгаажуулсан байна. Санхүүгийн тайлангийн аудит бүр нь Хүлээн авагчийн санхүүгийн нэг жилийг хамарсан байх бөгөөд эхний жилийн аудитад эхний гүйлгээ хийсэн санхүүгийн жилийг хамруулна. Аудитаар баталгаажуулсан, тухайн хамрагдах хугацааны Санхүүгийн тайланг тайлангийн хамрах тухайн хугацаа дуусгавар болсноос хойш зургаан (6) сараас илүүгүй хугацаанд батгаан гаргаж Ассоциацид хүргүүлнэ.

III Хэсэг. Худалдан авах ажиллагаа

A. Ерөнхий зүйл

1. Бараа. Төсөлд шаардлага бүхий болон Санхүүжилтийн хөрөнгөөс санхүүжигдэх бараа, бүтгээгдэхүүний худалдан авалтыг "Худалдан авах ажиллагааны журам"-ын I хэсэг болон энэхүү хэсэгт заасны дагуу явуулна.

2. Техник туслалцааны үйлчилгээ. Төсөлд шаардагдах, төслийн хөрөнгөөр санхүүжигдэх бүх техник туслалцааны үйлчилгээг "Техник туслалцааны журам"-ын I болон IV хэсэг, мөн энэхүү хэсгийн заалтуудад тодорхойлсон шаардлагын дагуу худалдан авна.

3. Тодорхойлолт. Худалдан авах тодорхой аргууд эсхүл тодорхой гэрээг Ассоциацаас хянан үзэх аргуудыг тодорхойлон энэхүү хэсэгт том үсгээр тэмдэглэсэн доорх нэр томъёонууд нь "Худалдан авах ажиллагааны журам", "Зөвлөх үйлчилгээний журам"-д тодорхойлсон холбогдох аргуудад хамаарна.

B. Бараа худалдан авах тодорхой аргууд

Олон улсын өрсөлдөөнт тендер. Дор дурдсан 2 дугаар заалтад өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг олон улсын тендерийн үндсэн дээр байгуулсан гэрээний дагуу явуулна.

Бараа худалдан авах бусад аргууд. Доорх хүснэгт нь олон улсын тендерээс бусад бараа худалдан авах ажиллагааны аргыг тодорхойлсон болно. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө нь тухайн худалдан авалтын аргыг ашиглах болох нөхцөл байдлуудыг тусгана.

Худалдан авах аргууд

(A) Харьцуулалтын арга

(B) Шууд гэрээ байгуулах

C. Техникийн туслалцааны үйлчилгээг худалдан авах тодорхой аргууд

1. Чанар-өртөгт тулгуурласан сонголт /Хосолмол үнэлгээний арга/. Дор дурдсан 2 дугаар заалтад өөрөөр заагаагүй бол техник туслалцааны үйлчилгээг Чанар-өртөгт тулгуурласан сонголтонд үндэслэн байгуулсан гэрээний дагуу худалдан авна.

2. Техник туслалцааг худалдан авах бусад аргууд. Дараахь хүснэгтэд техник туслалцааг худалдан авахад баримталж болох, Чанар-өртөгт тулгуурласан сонголтооос өөр бусад аргуудыг тодорхойлсон болно. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тухайн аргуудыг хэрэглэж болох нөхцөл байдлуудыг тусгана.

Худалдан авах аргууд

(A) Чанарт тулгуурласан сонголт /Чанарын үнэлгээний арга/

(B) Техникийн туслалцааны чадварт тулгуурласан сонголт

(C) Хамгийн бага өртөгт тулгуурласан сонголт /Бага үнийн арга/

(D) Нэг эх үүсвэрийн сонголт

(E) Бие даасан зөвлөх

D. Худалдан авах ажиллагааны шийдвэрийг Ассоциациас хянах

Ассоциаци нь Хүлээн авагчид өгөх мэдэгдэлд өөрөөр тодорхойлоогүй бол дараахь төрлийн гэрээнүүдийг Ассоциаци урьдчилан хянана. Үүнд: (A) үнийн дүн нь 100,000 ам.доллар буюу түүнээс дээш бараа нийлүүлэх бүх гэрээ, (B) үнийн дүнгээс үл хамааран бараа нийлүүлэх Шууд гэрээ бүрийг, (с) үнийн дүн нь 100,000 ам.доллар буюу түүнээс дээш Техник туслалцааны гэрээ бүрийг; мөн (B) үнийн дүнгээс үл хамааран Техник туслалцааны нэг эх үүсвэрийн сонголтын гэрээ тус бүр орно. Бусад бүх гэрээг Ассоциаци гэрээнд гарын үсэг зурсны дараа хянан үзнэ.

IV Хэсэг. Санхүүжилтийн хөрөнгийг гарган авах

Ерөнхий зүйл

1. Хүлээн авагч нь дор дурдсан заалт 2-т тусгасан хүснэгтэнд заасан төслийн хөрөнгөөр санхүүжүүлж болох зардлыг санхүүжүүлэх үүднээс Ерөнхий нөхцлийн II Зүйл, энэхүү хэсгийн заалтууд болон Ассоциацаас Хүлээн авагчид өгсөн мэдэгдэлд тодорхойлсон нэмэлт заавар (Ассоциацаас тухай бүр хянан шинэчилж байдаг, 2006 оны 5 дугаар сард хянан шинэчилсэн, мөн эдгээр зааврын дагуу энэхүү Хэлэлцээрт хамаарах "Дэлхийн банкны төслүүдэд зориулж гаргасан санхүүжилтийн хөрөнгийг зарцуулах гарын авлага")-ын дагуу Санхүүжилтийн хөрөнгийг гарган авч болно.

2. Дараахь хүснэгтэд Төслийн хөрөнгөөс санхүүжүүлж болох Зардлуудын ангилал ("Ангилал"), Ангилал тус бүрт хуваарилагдсан Санхүүжилтийн хэмжээ, Ангилал тус бүрт төслийн хөрөнгөөр санхүүжүүлж болох зардлын хувийг тодорхойлов:

Ангилал

Төслийн санхүүжилтийн хөрөнгөөс хуваарилагдсан хэмжээ (Зээлжих тусгай эрхээр илэрхийлсэн)

Зардлын Санхүүжилтийн хувь (татварыг оролцуулан)

Бараа бүтээгдэхүүн

150,000

100%

Монгол Банк, НХХЯ, СЯ-дын авах Техник туслалцааны үйлчилгээ

5,040,000

100%

Сургалт, семинар

2,660,000

100%

Үйл ажиллагааны өсөн нэмэгдэх зардлууд

150,000

100%

Нийт дүн

8,000,000

B. Хөрөнгө гаргах авах нөхцөл, хугацаа

1. Энэхүү Хэсгийн А заалтыг үл харгалзан 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдөр буюу түүнээс хойш Төслийн хөрөнгөөс санхүүжүүлж болох Зардлуудын ангиллын 2 дугаар зүйлээс нийлбэр дүнгээр 500,000 ам.доллараас хэтрэхгүй зардлаас бусад тохиолдолд Хэлэлцээр байгуулсан өдрөөс өмнө Санхүүжилтийн хөрөнгөөс зарцуулахгүй.2. Төслийн Дуусгавар болох өдөр нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байна. 3 ДУГААР ХУВААРЬ

Зээлийн үндсэн төлбөрийн хуваарь

Төлбөр хийх огноо

Зээлийн эргэн төлөх үндсэн өрийн хэмжээ (хувиар илэрхийлэв)*

4 дүгээр сарын 15-ны өдөр болон 10 дугаар сарын 15-ны өдөр бүр

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2030 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл /тус өдрийг оролцуулан/

1%

2030 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2050 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл /тус өдрийг оролцуулан/

2%

*Ерөнхий нөхцлийн 3.03 (B) Хэсэгт Ассоциаци өөрөөр заагаагүй бол бусад тохиолдолд хувь нь Зээлийн эргэн төлөгдөх үндсэн өрийн хувийг илэрхийлнэ.

ХАВСРАЛТ

I Хэсэг. Нэр томъёо

"Хэрэгжилтийн жилийн төлөвлөгөө" гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн I.D.3 заалт, Төслийн гэрээний Хуваарийн I.A.3 заалтын дагуу Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Монголбанкны Техникийн ажлын хэсгээс бэлтгэн гаргасан төлөвлөгөөнүүдийг хэлнэ. "Авилгын эсрэг журам" гэж 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан "ОУСБХБ-ны Зээл болон ОУХА-ийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилттэй төслүүдэд залилан мэхлэлт, авилгалаас урьдчилан сэргийлж тэмцэх журам"-ыг хэлнэ. "Монголбанк" гэж энэхүү Хэлэлцээрийг байгуулах хүртэл нэмэлт өөрчлөлт оруулсан Төв банкны тухай хуулийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй Хүлээн авагчийн Төв банкийг хэлнэ. "Банкны тухай хууль" гэж энэхүү Хэлэлцээрийг байгуулах хүртэл нэмэлт өөрчлөлт оруулсан, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн банкны лиценз, зохион байгуулалт, удирдлага, хяналтын асуудлыг зохицуулсан Хүлээн авагчийн хуулийг хэлнэ. "Ангилал" гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн IV Хэсгийн хүснэгтэд заасан ангиллыг хэлнэ. "Төв банкны тухай хууль" гэж Төв банкны зохицуулалтыг тусгасан, энэхүү Хэлэлцээрийг байгууллахын өмнө нэмэлт өөрчлөлт оруулсан, 1996 оны 9-р сарын 3-нд батлагдсан Хүлээн авагчийн хуулийг хэлнэ. "Зөвлөх үйлчилгээний журам" гэж 2004 оны 5-р сард гарсан, 2006 оны 10-р сард хянан шинэчилсэн "Зээлдэгчийн зөвлөхийг сонгон шалгаруулж, ажиллуулах Дэлхийн Банкны журам"-ыг хэлнэ. "Санхүүгийн удирдлагын гарын авлага" буюу товчилсноор "СУГА" гэж энэхүү Хэлэлцээрийн 5.01(D) заалтын дагуу Төсөл удирдах нэгжээс боловсруулж, мөрдөх Төслийн үүрэг хариуцлага, дотоод хяналт, нягтлан бодох, бүртгэл хөтлөх үйл явц, хөрөнгийн эргэлтийн зохицуулалт, гүйлгээ хийх процедур, хөрөнгийн удирдлага, тайлагнал, аудитын харилцааг зохицуулсан гарын авлагыг хэлнэ. "Санхүүгийн зохицуулах хороо " гэж 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу байгуулагдсан төрийн байгууллагыг хэлнэ. "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль" гэж Хүлээн авагчийн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэгдэж буй төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлнэ. "Санхүүгийн жил" гэж 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах Хүлээн авагчийн санхүүгийн жилийг хэлнэ. "Ерөнхий нөхцлүүд" гэж энэхүү Хавсралтын II Хэсэгт заасан өөрчлөлтийг тусгасан, 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн (2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шинэчлэгдсэн) "Олон улсын хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн Ерөнхий нөхцлүүд"-ийг хэлнэ. "Үйл ажиллагааны өсөн нэмэгдэх зардал" гэж Төслийн үйл ажиллагааны удирдлага болон зохицуулалттай холбогдож гарах ажлын байрны түрээс, ажлын байрны хэрэглээний зүйлс, дотоод томилолтын зардал, байр, зам хоногийн зардал, гэрээт ажилтаны хөлс (зөвлөхөөс бусад), зар сурталчилгаа, банкны үйлчилгээний зардлыг хэлнэ. Дээрх зардалд төрийн албан хаагчийн цалин орохгүй. "Нутгийн ард иргэд" гэж газар зүйн тодорхой амьдрах орчин бүхий, өвөг дээдсийнхээ нутагт оршин суудаг, тухайн улсын дийлэнхээс өөр соёл, эдийн засаг, нийгэм эсхүл улс төрийн байгууллагатай, зарим тохиолдолд улсын албан ёсны хэлээс өөр хэлтэй нийгмийн болон соёлын онцлог бүхий бүлэг иргэдийг хэлнэ. "Нутгийн ард иргэдийн талаарх төлөвлөгөө" гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн I.E.1.(B)(I)-д заасны дагуу (I) Төслийн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөх Нутгийн ард иргэд Төслөөс нийгэм, соёлдоо тохирох ашиг тус хүртэх, (II) Төслийн аливаа сөрөг нөлөөллийг Төслийн хэрэгжих хугацаанд багасгах, арилгах талаар Хүлээн авагчийн бэлтгэж гаргасан төлөвлөгөөг хэлнэ. "Нутгийн ард иргэдийн талаарх үндсэн бодлого" гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн I.E.1(A)-д дурдагдсан Төслийн B хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Хүлээн авагчийн баталж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны веб хуудас (WWW.MSWL.GOV.MN) дээр 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нийтэлсэн суурь баримт бичгийг хэлнэ. "Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар" гэж УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот тогтоол, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 тоот тогтоол дээр үндэслэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дор байгуулагдсан хэрэгжүүлэгч агентлагийг хэлнэ. "БСШУЯ" гэж Хүлээн авагчийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон/буюу түүний залгамж байгууллагыг хэлнэ. "Сангийн яам" гэж Хүлээн авагчийн Сангийн Яам болон/буюу түүний залгамж байгууллагыг хэлнэ. "Эрүүл мэндийн яам" гэж Хүлээн авагчийн Эрүүл мэндийн Яам болон/буюу түүний залгамж байгууллагыг хэлнэ. "НХХЯ" гэж Хүлээн авагчийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон/буюу түүний залгамж байгууллагыг хэлнэ. "Үндэсний статистикийн хороо" гэж Хүлээн авачгийн 1994 оны 3 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон Үндэсний статистикийн тухай хуулийн дагуу байгуулсан статистикийн газрыг хэлнэ. "ҮХШХ" гэж Хүлээн авагчийн УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот тогтоол, Ерөнхий сайдын 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 8 тоот тушаалаар байгуулагдсан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон/буюу түүний залгамж байгууллагыг хэлнэ. "Худалдан авах ажиллагааны журам" гэж 2004 оны 5 дугаар сард батлагдаж, 2006 оны 10 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан ОУСБХБ-ны Зээл болон ОУХА-ийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авалт хийх журмыг хэлнэ. "Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө" гэж Худалдан авах ажиллагааны журмын 1.16 заалт, Зөвлөх үйлчилгээний журмын 1.24 заалтад тусгасан, мөн эдгээр заалтуудын дагуу тухай бүр нэмэлт өөрчлөлт хийгдэх, Төсөлд зориулсан Хүлээн авагчийн 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэлнэ. "Төсөл хэрэгжүүлэх байгууллага" гэж Монголбанкийг хэлнэ.

"Төсөл хэрэгжүүлэх байгууллагын хууль тогтоомж" гэж энэхүү Хэлэцээрийг байгуулах хүртэл нэмэлт өөрчлөлт оруулсан Төв банкны тухай хууль болон түүнтэй холбогдох бусад дүрэм журмыг хэлнэ.

"Төслийг хэрэгжүүлэх гарын авлага", мөн товчилсноор "ТХГА" гэж Төслийн хэрэгжилт, хяналт, мониторинг, үнэлгээ хийх талаар Ассоциацитай тохиролцсон процедур, журмыг тодорхойлсон, Хүлээн авагчаас энэхүү Хэлэлцээрийн 5.01(D) заалтын дагуу бэлтгэж, мөрдөх гарын авлагыг хэлнэ. Үүнд: (I) Төслийн ажиллагсад, Төслийн хэрэгжилтэд оролцох байгууллагуудын эрх хэмжээ, хяналт, үүрэг, хариуцлагын хуваарилалт, (II) Төслийн үйл ажиллагааны төлөвлөлт, төсөвлөлтийн процедур, (III) тайлагналтын шаардлага, мөн (IV) мониторинг, үнэлгээний процедурыг тусгасан байна.

"Төслийн удирдах нэгж" буюу "ТУН" гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн I.A.1(B)-д дурдсан, Хүлээн авагчийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 105 тоот тушаалын дагуу байгуулагдсан нэгжийг хэлнэ.

"Төслийн удирдах хороо", товчилбол "ТУХ" гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн 5.01(B) болон I.A.1(A) хэсгийн заалтын дагуу байгуулагдсан хороог хэлнэ.

"Орлого орлуулан тооцох арга" гэж Үндэсний статистикийн хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 58/36 тоот хамтарсан тушаалын дагуу байгуулагдаж, ядуу иргэдэд зориулсан нийгмийн халамжийн мөнгийг хүртэх эрх бүхий иргэдийг тодорхойлоход НХХЯ-ын ашиглах оноонд суурилсан, томъёог хэлнэ.

"Монгол Улсын Төрийн банк" гэж Сангийн сайдын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 259 тоот тушаалын дагуу байгуулагдаж, Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллагыг хэлнэ.

"Дэд гэрээ буюу Дамжуулан зээлдүүлэх гэрээ" гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн I.B.1 болон 5.01(а) хэсэгт тусгасан, Хүлээн авагч Санхүүжилтийн хөрөнгийн тодорхой хэсгийг Төсөл хэрэгжүүлэх байгуулагад олгох гэрээг хэлнэ. "Техникийн ажлын хэсэг" гэж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар Хуваарийн I.A.1(C) хэсэг болон 5.01(C) хэсгийн дагуу Сангийн яам, НХХЯ, Монголбанкнаас байгуулагдах техникийн нэгжийг хэлнэ. "Сургалт, семинар" гэж Хүлээн авагчийн нутаг дэвсгэрт эсвэл Ассоциацийн зөвшөөрөл дээр үндэслэж гадаадад зохион байгуулагдах сургалт, семинар, хуралд Сангийн яам, Монголбанк, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажиллагсад оролцох сургалтын зардал, ном хэвлэл, түрээс, тээвэр, суралцагчдын зам хоногийн зардлыг хэлнэ.

II хэсэг. Ерөнхий нөхцөлд оруулсан нэмэлт өөрчлөлт

Ассоциацийн 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан (2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шинэчлэн найруулж ирсэн) "Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн Ерөнхий нөхцлүүд"-д, тодруулбал 6.02 хэсгийн (I) заалтад дараахь өөрчлөлтийг оруулж шинэчлэн найруулав. Үүнд:

6.02 Хэсэг. Ассоциациас түдгэлзүүлэх

... (L) Санхүүжилтэд үл хамрагдах нөхцөл.

Төсөл хэрэгжүүлэх байгууллагад Ассоциаци болон Банкнаас гаргах санхүүжилтийн хөрөнгөөс олгохгүй эсхүл Ассоциаци болон Банкнаас бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлж буй аливаа төслийн боловсруулалт, хэрэгжилтэд түүнийг оролцуулахгүй байх тухай Ассоциаци эсхүл Банкнаас зарлан тунхагласан, үүнд: (I) Ассоциаци буюу Банкны аливаа санхүүжилтийн хөрөнгийг ашиглахтай холбогдуулан Төсөл хэрэгжүүлэх байгууллага нь залилан мэхлэх, авилга, хүчлэн үйлдүүлэх буюу хуйвалдан мэхлэх ажиллагаанд холбогдсоныг Ассоциациас тодорхойлсон эсхүл өөр бусад санхүүжүүлэгчээс Зээлдэгч буюу Төсөл хэрэгжүүлэх байгууллагад тухайн санхүүжүүлэгчээс гаргах санхүүжилтийн хөрөнгөөс олгохгүй эсхүл тухайн санхүүжүүлэгч бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлж буй аливаа төслийн боловсруулалт, хэрэгжилтэд түүнийг оролцуулахгүй гэж зарласан."

НЭМЭЛТ

Эрх хасах тухай заалт

Компани, хувь хүн эсхүл Төсөл хэрэгжүүлэх байгууллага нь Олон Улсын санхүүгийн байгууллагаас санхүүжүүлсэн санхүүжилтийн хөрөнгийг зарцуулахдаа залилан мэхлэх, авилга, хүчлэн үйлдүүлэх буюу хуйвалдан мэхлэх ажиллагаанд холбогдсоныг Олон улсын санхүүгийн байгууллага олж илрүүлсэн бол, Олон улсын санхүүгийн байгууллагаас тогтоосон нөхцлийн дагуу Ассоциаци тэднийг дараахь эрхгүй гэдгийг зарлаж болно. Үүнд:

Ассоциацаас санхүүжүүлэх гэрээг байгуулах,

Ассоциациас санхүүжүүлэх гэрээг байгуулах эрхийг авсан компаний дэд-гэрээ байгуулагч, зөвлөх, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлчилгээ үзүүлэгчээр сонгогдох,

Ассоциацаас санхүүжүүлэх гэрээнээс санхүүгийн болон бусад ашиг хонжоо олох,

Төсөл болон Ассоциацаас бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх аливаа бусад төслийн боловсруулалт болон хэрэгжүүлэлтэд оролцох.

Дээрх дурдсан нэмэлтийн зорилгоор, "Олон улсын санхүүгийн байгууллага" буюу "ОУСБ" гэдэг нь Африкийн Хөгжлийн Банкны Групп, Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Америк хоорондын Хөгжлийн Банкны Групп болон 2010 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн "Эрхийг хасах шийдвэрийг хамтран хэрэгжүүлэх тухай Хэлэлцээр"-т түүний нөхцлийн дагуу нэгдэн орсон бусад байгууллагуудыг хэлнэ.