Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ


2006 оны 2 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 18



Засгийн газрын тухай хуулийн 23.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Улсын Их Хурлын гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгчид Засаг даргын Тамгын газрын байранд дунджаар 24 хавтгай дөрвөлжин метрээс доошгүй талбайтай албан тасалгаа гаргаж өгөхийг аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


2. Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгчийн албан тасалгааны дулаан, цахилгааны зардлыг төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж байхыг аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД