Хэвлэх DOC Татаж авах
УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 151



Нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, хөдөлгөөний түгжрэлийг багасгах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Улсын төсөв, нийслэлийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр тэргүүн ээлжинд засвар, шинэчлэлт хийх, шинээр барих Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийг хавсралт ёсоор баталсугай.


2. Тэргүүн ээлжинд засварлах авто зам, замын байгууламжийн хайгуул, зураг төслийг 2006 онд боловсруулах, барилгын ажлыг эхлүүлэх чиглэлээр холбогдох хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийж, оновчтой хуваарилах замаар асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт үүрэг болгосугай.


З. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө болон бусад санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл арга хэмжээг үе шаттайгаар зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ