Хэвлэх DOC Татаж авах
УЛААНБААТАРЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛААНБААТАРЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 197



Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 12.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.


2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайханд үүрэг болгосугай.


3. Хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилт болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, бүсийн хэлэлцээрт үе шаттайгаар тусган хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд болон Улаанбаатарын бүсийн зөвлөлийн даргад даалгасугай.


4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатарын бүсийн зөвлөлийн даргад даалгаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Монгол Улсын Шадар сайд М.ЭНХСАЙХАН