A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2007 онд 35 хүртэлх малчныг "Улсын сайн малчин"-аар шалгаруулан шагнасугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 150 дугаар тогтоолоор баталсан "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 2 дугаар заалтыг 2007 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Хүнс, хөдөө аж ахуйн сайд
М.ЭНХБОЛД Д.ТЭРБИШДАГВА