


УЛСЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 23
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2010 онд 32 малчныг улсын сайн малчнаар шалгаруулан шагнасугай.
2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын сайн малчин шалгаруулах журам”-ын 2 болон 10 дахь заалтын “15 хүртэл малчныг” гэснийг 2010 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
