A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1.дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг уг өвчнөөс нь ангижруулах зорилгоор албадан эмчлэх, хөдөлмөрийн чадварыг нь харгалзан албадан хөдөлмөр хийлгэхээр эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Дээрх 1 дүгээр зүйлийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2 дугаар зүйл. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль тогтоомж нь Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль,2 энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З дугаар зүйл. Албадан эмчилгээ, албадан сургалт, албадан хөдөлмөрт хамаарагдах этгээд

Хэвлэх

3.1. Албадан эмчилгээнд дараахь өвчтэй этгээдийг хамруулна:

3.1.1. согтуурах донтой;

3.1.2. мансуурах донтой.

3.2. Энэ хуулийн 3.1-д заасан өвчний оношилгооны хэмжүүрийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.З. Энэ хуулийн З.1-д заасан өвчтэй этгээдийг дор дурдсан нөхцөлд албадан хөдөлмөрт хамруулна:

3.3.1. хөдөлмөрийн чадвартай байх;

3.3.2. хийлгэх ажил нь тухайн этгээдийн эрүүл мэндийн байдалд тохирсон байх.

3.4. Насанд хүрээгүй, эсхүл 60-аас дээш настай эрэгтэй, 55-аас дээш настай эмэгтэй, 16 насанд хүрээгүй хүмүүс түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно.

3.5. Албадан хөдөлмөрлөх этгээд нь албадан хөдөлмөрлүүлж байгаа газраас даалгасан ажлыг гүйцэтгэх, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг сахих үүрэгтэй.

3.6.Албадан сургалтад хамруулах шийтгэлийг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.7.Албадан сургалтыг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.8.Албадан сургалтад хамруулах шийтгэлийг хэрэгжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх үндэслэл

Хэвлэх

4.1. Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ.

4.2. Энэ хуулийн 4.1-д заасан газарт байх хугацаанд албадан эмчилгээ хийлгэх этгээдээр эмчилгээ, үйлчилгээний зардлыг өөрөөр нь нөхөн төлүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрээр албадан хөдөлмөр хийлгэж болно.

5 дугаар зүйл. Эмнэлгийн дүгнэлт гаргуулах

Хэвлэх

5.1. Сум, баг, хорооны Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, цагдаагийн байгууллага, иргэн нийгмийн хэв журам зөрчсөн этгээдийг энэ хуулийн З дугаар зүйлд заасан өвчтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар эмнэлгийн байгууллагад хүсэлт гаргаж болно.

5.2. Эмнэлэг тухайн этгээдийг өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ материал хүлээж авснаас хойш 48 цагийн дотор гаргаж хүсэлт тавьсан байгууллага, иргэнд өгнө.

6 дугаар зүйл. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай шүүхийн шийдвэр гаргах, түүнийг биелүүлэх

Хэвлэх

6.1. Сум, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага нь энэ хуулийн З дугаар зүйлд заасан өвчтэй этгээдэд холбогдох дор дурдсан материалыг бүрдүүлж шүүхэд өгнө.

6.1.1. тухайн этгээдийг албадан эмчилгээнд явуулах тухай зохих байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлт;

6.1.2. сум, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6.1.З. тухайн этгээд согтуурах, мансуурах донтой өвчтэй болсон тухай эмнэлгийн дүгнэлт.

6.2. Шүүх шаардлагатай гэж үзвэл дээр дурдсанаас бусад материалыг шаардан авч болно.

6.З. Шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэр гаргана.

6.4. Шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор давж заалдах эрхтэй.

6.5. Шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлнэ.

6.6. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн этгээдийг саатуулах, шүүхийн шийдвэр гарсны дараа албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

6.7. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар тухайн этгээдийг хүлээж авахдаа дор дурдсан бичиг баримтыг шалгана:

6.7.1. шүүхийн шийдвэрийн хуулбар;

6.7.2. эмнэлгийн байгууллагын дүгнэлт;

6.7.3. иргэний үнэмлэх;

6.7.4. эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр;

6.7.5. тухайн этгээдэд холбогдох хэргийн материалын хуулбар.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ГАЗАР, ТҮҮНИЙ САНХҮҮЖИЛТ

7 дугаар зүйл. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар

Хэвлэх

7.1. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын харьяалал

Хэвлэх

8.1. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд байх бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага, албадан хөдөлмөрлүүлэх мэргэжлийн удирдлага болон харуул хамгаалалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус тус хэрэгжүүлнэ.

9 дүгээр зүйл. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын санхүүжилт

Хэвлэх

9.1. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.2. Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

10 дугаар зүйл. Албадан эмчилгээ, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

10.1. Энэ хуулийн З дугаар зүйлд заасан өвчтэйн улмаас албадан эмчлүүлж байгаа этгээдээр эмчилгээ, үйлчилгээнд нь гарсан зардлыг албадан хөдөлмөр хийлгэж өөрөөр нь нөхөн төлүүлж болно.

10.2. Албадан эмчилгээний хугацаанд гарсан зардлыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын тодорхойлолтыг үндэслэн шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар гаргуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

албадан эмчлэх

11 дүгээр зүйл. Албадан эмчилгээ хийх

Хэвлэх

11.1. Албадан эмчилгээг тухайн өвчний үед баримталдаг эмчилгээний нийтлэг зарчим, аргачлал, стандартын дагуу явуулах ба дараахь зарчмыг баримтална.

11.1.1. хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

11.1.2. хүний эрүүл мэндэд харшлахгүй эм, бэлдмэлийг ашиглах;

11.1.З. эмчлүүлэгчийн нууцыг хадгалах.

11.2. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар эмчлүүлж байгаа этгээдэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ, эмчилгээг цаг тухайд нь хийж албадан эмчилгээний явцыг өвчний түүхэнд үнэн зөв, тодорхой бичнэ.

11.3. Согтуурах, мансуурах донтой этгээд эмчлүүлэхээс зайлсхийх боломжгүй, байнгын харуул хамгаалалт бүхий эмнэлэгт албадан эмчилгээг явуулна.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.4. Албадан эмчлэх газрын нөхцөл, дэглэмийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, албадан эмчлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.5. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч этгээдийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг харгалзан эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж болно.

11.6. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар эмчилгээ дууссан тухай мэдэгдлийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад 7 хоногийн дотор хүргүүлнэ.

12 дугаар зүйл. Албадан эмчлэх хугацаа

Хэвлэх

12.1.Албадан эмчилгээг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ.

12.2. Албадан эмчилгээний хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

албадан хөдөлмөрлүүлэх

13 дугаар зүйл. Албадан хөдөлмөрлүүлэх

Хэвлэх

13.1. Эмчлүүлэгч этгээдийг албадан хөдөлмөрлүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

13.1.1. хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

13.1.2. хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан ажил хийлгэх;

13.1.3. тухайн этгээдийн мэргэжил, хөдөлмөрийн чадварыг харгалзан үзэх;

13.1.4. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлөөр хангах;

13.1.5. гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанарт тохирсон цалин хөлс олгох ба энэ хөлсний хэмжээ нь Засгийн газраас баталсан цалин хөлсний доод хэмжээнээс доошгүй байх.

13.2. Эмчлүүлэгч этгээдийг дараахь тохиолдолд ажиллуулахыг хориглоно:

13.2.1. хүнд, хортой нөхцөл;

13.2.2. тусгай мэргэжил шаардагдах ажил;

13.2.3. эмчилгээнд шууд харшлах нөхцөл.

13.З. Эмчлүүлэгч этгээдийг эрүүл мэндийн улмаас албадан хөдөлмөр хийлгэж болохгүй тохиолдолд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь албадан хөдөлмөрөөс чөлөөлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргана.

13.4. Албадан хөдөлмөр хийлгэх ажил, амралтын цагийн горимыг Хөдөлмөрийн тухай хууль1-ийг үндэслэн тогтооно.

13.5. Албадан хөдөлмөрийн норм, үнэлгээг тухайн ажилд хамаарах нийтлэг норм, үнэлгээг баримтлан тогтооно.

13.6. Албадан хөдөлмөрлөж байгаа этгээдийн цалин хөлсийг картаар тооцно. Картад энэ хуулийн 9.2-т заасан зардлыг тусгаж түүнийг цалин хөлснөөс нь суутгана. Үлдсэн хэсгийг албадан эмчилгээ дууссаны дараа эмчлүүлэгч этгээдэд олгоно.

13.7. Хуульд өөрөөр заагаагүй бол албадан хөдөлмөрлөхтэй холбогдсон бусад харилцааг хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

13.8. Албадан хөдөлмөрлөж байгаа этгээд гэр бүлийн болон бусад хүнтэй чөлөөтэй уулзах, эргэлт, илгээмж авах, явуулах эрхтэй.

14 дүгээр зүйл. Албадан хөдөлмөрлүүлэх хугацаа

Хэвлэх

14.1. Албадан хөдөлмөрлүүлэх хугацаа нь тухайн этгээдийг албадан эмчлэх хугацаанаас илүүгүй байна.

14.2. Энэ хуулийн 12.2-т заасан албадан эмчилгээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд албадан хөдөлмөрлүүлэх хугацаа дуусгавар болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

бусад зүйл

15 дугаар зүйл. Эмчлүүлэгч этгээдийг иргэний бүртгэл, даатгалд хамруулах, нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлэх

Хэвлэх

15.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага иргэний үнэмлэхгүй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх хугацаанд багтаан зохих журмын дагуу иргэний бүртгэлд хамруулах арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2. Сум, баг, хороо, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдаагүй этгээдийг албадан эмчлүүлэх хугацаанд багтаан даатгалд хамруулах арга хэмжээ авна.

15.З. Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч этгээд хууль ёсны асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй, гэр оронгүй бол эмчилгээ дууссаны дараа түүнийг нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлэх тухай саналыг орон нутгийн Засаг даргад тавьж болно.

16 дугаар зүйл. Гомдол гаргах

Хэвлэх

16.1. Эмчлүүлэгч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргаж болно.

17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

18.1. Энэ хуулийг 2000 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ