Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ


2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 237



Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.“Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ”-г хавсралт ёсоор баталсугай./Энэ тогтоолын хавсралтын зарим заалтыг ЗГ-ын 2017 оны 94-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 213 дугаар тогтоол, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, “Журамд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар тогтоол, Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 2.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан шийдвэрээ хүчингүй болсонд тооцохыг Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нарт даалгаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвлөсүгэй.


4. Энэхүү тогтоолыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. /ЗГ-ын 2012-10-13-ны 86-р тогтоолоор энэ тогтоолын хавсралтын 2.1-д өөрчлөлт орсон/


                  


Монгол Улсын Ерөнхий сайд                                   С.БАТБОЛД 


                      Монгол Улсын Тэргүүн 


                              шадар сайд                                                        Н.АЛТАНХУЯГ