A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 302

Улаанбаатар хот

УСНЫ ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Усны тухай хуулийн 10.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ"-г 1 дүгээр, "Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр"-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

/Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад 2013-9-21-ний 327-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэхэд энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Усны экологи, эдийн засгийн үнэлгээ"-г мөрдөж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. "Усны экологи, эдийн засгийн үнэлгээ батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ