Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ


2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 148



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Биеийн тамир, спортын үндэсний төвийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй Сөгнөгөр амралтыг цогцолбороор нь нийтийн дуудлага худалдаагаар худалдсугай.


2. Сөгнөгөр амралтыг цогцолбороор худалдах нийтийн дуудлага худалдааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН