Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ


2003 оны 7 дугаар сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 163



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Стандартчилал, хэмжил зүйн төвийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа байрны “Б” корпусын 2 давхар барилгыг нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.


2. Нийтийн дуудлага худалдаанаас орсон орлогыг хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх хөтөлбөрт туссан урт, цахилгаан чадлын эталоныг шинээр бий болгох болон спирт, архины зарцуулалтын тоолуур шалгаж баталгаажуулах эталон төхөөрөмж худалдан авахад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ