Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ


2003 оны 5 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 116



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хүн амын орон сууцны хэрэгцээ, хангамжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг 1 дүгээр хавсралт, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Дээр дурдсан Үндсэн чиглэл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгож, Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбат, Үнэт цаасны хорооны дарга С.Гүндэнбал нарт зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ


Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД