Хэвлэх DOC Татаж авах
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ Санхүүгийн салбарын шинэчлэлийн дунд хугацааны үзэл баримтлал

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ Санхүүгийн салбарын шинэчлэлийн дунд хугацааны үзэл баримтлал


2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 125



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан банк, санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Санхүүгийн салбарын шинэчлэлийн дунд хугацааны үзэл баримтлалыг хавсралт ёсоор баталсугай.


2. Үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлд тусгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгаж, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат, Үнэт цаасны хорооны дарга С.Гүндэнбал нарт зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН