Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 54



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 29 дүгээр зүйл, Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0119 дүгээр анги болон Төрийн тусгай хамгаалалтын газрын үндсэн хөрөнгөний дансад бүртгэлтэй хавсралтад дурдсан барилгуудыг нийтийн дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо /З.ЭНХБОЛД/-нд зөвшөөрсүгэй


2. “Үл хөдлөх хөрөнгө худалдах тухай” Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “...Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын үндсэн хөрөнгийн дансад бүртгэлтэй контор, студийн зориулалттай дуусаагүй барилга...” гэснийг хассугай


3. Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн өр төлбөрийг барагдуулахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ