A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 27

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 6.1, 6.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний хорооны дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Үндэсний хороо үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН