A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 266

"Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай" Улсын Их хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг 2006-2008 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг 2006-2008 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан ажлыг Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн багц болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн жагсаалтад оруулах замаар шийдвэрлэн ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН